Бруклин Бекхэм осолд оржээ

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм өнгөрсөн ням гаригт осолд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Лондон хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэв. “Хүүгийн биеийн байдал хэвийн ирэх долоо хоногийн эхээр эмнэлгээс гарна” гэж Бекхэм блогтоо бичжээ. Бруклин Лондон хотын төвөөр аавынхаа “Audi RS6” машиныг барьж явжээ. Гэрчүүдийн ярьснаар “Бруклин жолоо барьж явсан бөгөөд гэнэт хажуу талаас нь машин орж ирсэн” гэсэн байна.


Загвар өмсөгч Виктора Бекхэм хүүгээ асрагч байгаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сард нээсэн “Victoria Beckham” гэх брэндийн дэлгүүрээ хэсэг хугацаанд хаажээ. Өчигдөр Лондон хотноо “British Film Awards” зохион байгуулагдсан бөгөөд энэхүү арга хэмжээнд Дэвид, Виктора нар оролцсон байна. Энэ үеэр Виктора “Бурхны авралаар хүү минь сайн байгаа” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dahij shalgaj baigaach... :
huugee asragch bhda yahu de... oruulsnaa dahij shalgaj bgachee...
2014-12-02