Майкл Брауны гэрийнхэнтэй уулзана

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амиа алдсан Майкл Брауны ар гэрийнхнийг ирэх амралтын өдөр Цагаан ордондоо хүлээн авч, уулзахаар болжээ. Америк даяар Майкл Брауныг буудсан цагдаа Деррин Уэлсоныг шийтгэхийг шаардсан жагсаал өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм. “Хүүгийн амийг нэхэж, жагсч буй иргэдийг тараахын тулд Ерөнхийлөгч ийнхүү Майкл Брауны ар гэрийнхэнтэй уулзахаар болсон” гэж “www.bostonglobe.com” мэдээллээ.

Ерөнхийлөгч Обама “Амиа алдсан хүүгийн гэр бүлтэй ярилцах цаг нь боллоо. Америкт хямрал хэрэггүй. Тун удахгүй зул сар болно” гэсэн байна. Хүүгийн аав Мики Браун “The telegraph” сонинд“Би өмнө нь хэлж байсан. Ерөнхийлөгч манай гэр бүлийн сүүлчийн найдвар. Деррин Уэлсоныг шийтгэх хүртэл жагсаал үргэлжлэх болно. Шүүх буруу шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрч Деррин Уэлсонд шийтгэл оноосон цагт Америкт өрнөж буй жагсаал тарах болно” гэж ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цогоо:
америкийг хямраах л хэрэгтэй дээ. тэд зовж байж л бусдыг хямраахаа болих байх бусдын хэрэгт хушуу дүрэхээ зогсох байх
2014-12-03