Мубаракийг шийтгэхийг шаардав
Египетийн нийслэлд гурван жилийн өмнө болсон жагсаалын
үеэр жагсагчид руу гал нээх тушаал өгсөн хэрэгт буруутгагдаад байсан экс ерөнхийлөгч
Хосни Мубаракийг цагаатгасан нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Каир хотын
Тахрирын талбайд олон мянган иргэн Мубаракийг шийтгэхийг шаардаж, жагсаал
зохион байгуулжээ. Жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч, даралттай
ус ашигласан байна. Мөн 75 хүнийг баривчилсан аж. Энэхүү жагсаалд 50 мянга гаруй
хүн оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өчигдөр болсон жагсаалын үеэр нэг эмэгтэй
амиа алджээ.
Шүүх Мубаракт насаар нь хорих ял оноогоод байсан ч дараагийн шатны шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа Мубаракт “Egypt national” телевизэд “Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Шүүх намайг гэм буруугүйг баталлаа” хэмээн ярьжээ. Шүүх Мубаракт төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргээр мөн гурван жилийн ял оноосон бөгөөд тэрбээр энэ ялаа эдэлж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ