Хуруундаа гавтай явахыг хүсэхгүй байна

img

Кантри дуучин Тэйлор Сфивт өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “British Film Awards”-д урилгаар оролцжээ. Тэрбээр энэ үеэр “Daily mail”сонины сэтгүүлчид “Би бусад охид шиг хуримаа хийхийг хүсч, мөрөөддөггүй. Би хэзээ ч хуримаа хийхгүй. Үнэнийг хэлэхэд хуруундаа гавтай явахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.


Сэтгүүлч түүнээс “Хуримаа хийхгүй гэвэл хүүхэдтэй болохгүй гэсэн үг үү” гэж асуухад тэрбээр “Зүгээр л хуримаа хийхийг хүсэхгүй байна. Харин хүүхэдтэй болохыг маш их, маш их хүсч байна” гэж хариулжээ. Тэйлор хэдхэн хоногийн өмнө “One direction” хамтлагийн гоцлол дуучин Харритай эргэн нийлсэн юм. Хосууд өнгөрсөн оны эхээр салцгаасан юм.


Тэйлор Сфивт энэ сарын 15-наас эхлэн Европын орнуудад “1989” гэх цомгийнхоо сурталчилгаанд зориулж “1989” гэх тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү цомог худалдаанд гараад 21 хонож байгаа бөгөөд нийтдээ 48 сая хувь борлогдсон тухай “TMZ”сайт мэдээллээ.


Б.Дэлгэрцэцэг  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

moys:
ugaasaal y.a.n.h.a.n.sh.de
2014-12-03
kkkk:
mangar yvdaltai huuhen gesen.
2014-12-02