
Ардчиллын төлөө тэмцэж буй Хонконгийн их, дээд сургуулийн оюутнууд
Бээжингийн удирдлагууд сонгуулийн нээлттэй эрх олгох, баригдсан оюутнуудыг
суллах хүртэл тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарласан байна. Хонконгийн оюутны
холбооны тэргүүн Алекс Чоу болон Натан Ло нараар удирдуулсан 50 гаруй оюутан
Захиргааны байрны өмнө суулт зарлаж, өнөөдөр өглөөний 8.00 цагаас эхлэн хуурай
өлсгөлөн зарлажээ.
Захирагч Лин Чун-Иен “Оюутнууд өлсгөлөн зарлаж, эсэргүүцэл үзүүлсэн ч баригдсан
оюутнуудыг суллахгүй” гэдгээ мэдэгдсэн байна. Дээрх үйл явдлын улмаас хүний
эрхийн байгуулагууд Бээжингийн удирдлагуудыг шүүмжилж, оюутны төлөөлөлтэй
уулзахыг хүсчээ. Мөн Их Британийн удирдлагууд Си Зиньпинд шахалт үзүүлж эхэлсэн
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ