Жоли: Азаар амьд үлдлээ

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн найруулсан дэлгэцийн хоёр дахь бүтээл “Unbroken” кино өчигдөр Беверли Хиллз-д нээлтээ хийжээ. Нээлтийн ажиллагааны дараа жүжигчин бүсгүй жолоочийн хамтаар Лос-Анжелес дахь гэр рүүгээ явах үедээ осолд орсон байна. Бороо орж байсан учир Жолигийн сууж явсан машины дугуй хагарч жолоодлого алдан замын хашлага мөргөсөн байна. Ослын дараа жүжигчин бүсгүй твиттертээ “Азаар амьд үлдлээ. Ямар аймшигтай байсан гээч” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Жолигийн найруулсан “Unbroken” кино нь энэ сарын 25-нд буюу зул сарын баяраар дэлхийн нээлтээ хийх юм. “Universal pictures” болон “Legendary pictures”-ын хамтын бүтээл болох “Unbroken” киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Кино зохиолыг Жоэл болон Итан Коэн нар бичсэн байна. Харин киноны гол дүрд Жек О'Коннелл, Гаррет Хедлунд болон Домхал Глисон нар тогложээ.


Б.Дэлгэрцэцэг  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkk:
nadad bas yag tiim bodol orj irlee. kkk (
2014-12-03
kkkkkk :
bidentei adilhan heregleh bolomjgui boltson ene tendhiin hog bolson dugui hereglediin bh daa
2014-12-02