Хэт даврагчдыг эсэргүүцэв

img

Кенийн хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл нийслэл Найроби хотоос холгүй орших Мпекетони тосгонд өнгөрсөн сарын 24-нд халдлага үйлдэж, 28 хүний аминд хүрсэн юм.  Энэхүү халдлагыг тус бүлэглэлийн тэргүүн Ахмед Абди Годанег зохион байгуулснаа хүлээж, Ерөнхийлөгч Ухуру Кеняттаг огцрохыг шаардсан билээ. Тэрбээр Ерөнхийлөгчөө энэ ондоо багтаж огцрохгүй бол өдөр бүр 100 хүн хороохоо сануулсан юм. Өнөөдөр Найроби хотын иргэд хэт даврагчдын явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, Засгийн газраа тэдний эсрэг юу ч хийхгүй байна хэмээн буруутгажээ. Жагсагчид хэт даврагчтай тэмцэхийн тулд өндөр хөгжилтэй барууны орнуудтай хамтрахыг Ерөнхийлөгчөөсөө хүссэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг туслахыг хүссэн захиаг АНУ-ын элчин сайдад өгсөн тухай “ABS news” мэдээллээ.

б

Өчигдөр тус бүлэглэл нэг эмэгтэйн аминд хүрчээ. Цагдаагийн газраас мэдээлснээр “Амиа алдсан эмэгтэй долоон сартай жирэмсэн байсан. Тэрээр өчигдөр 12.00 цагийн үед сураггүй алга болсон. 14 цагийн үед эмэгтэйн цогцсыг Мпекетони тосгоны ойролцоогоос олсон” гэжээ. НҮБ мэдээлэхдээ “Аль Шабаб” бүлэглэл өнгөрсөн жил 1044 хүний аминд хүрсэн” гэв.

б

Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ