Солонгост Монгол сургууль нээгдлээ

img

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболд 11 дүгээр сарын 28-нд болсон Солонгос дахь Монгол сургуулийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцож баяр хүргэж үг хэлэв. Арга хэмжээнд тус сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын, Үндэсний Ассамблейн гишүүн Ким Хан Гил, Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пак Рэ Хак, Хотын боловсролын газрын дарга Ким Мүн Сү, Гванжин дүүргийн дарга Ким Ки Дон,  ИТХ-ын дарга Пак Сам Рэ, Монгол сургуулийн сурагчид, эцэг эхчүүд оролцов.

а

Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн шилжилтийн хүндрэл бэрхшээлтэй, хууль бусаар оршин суугч иргэдийн үр хүүхэд суурь боловсрол эзэмших нөхцөл боломжгүй байсан цаг үед Монгол сургууль анх үйл ажиллагаагаа эхэлж, өнөө хүртэл тасралгүй ажиллаж өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсныг тэмдэглэв. Солонгос дахь монгол хүүхдүүд монгол, хэл соёлоосоо тасрахгүй байх, уламжлал, ёс заншлаасаа байнга суралцахад Монгол Улсын Боловсролын яамны сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий боловсролын байгууллагын хувьд Монгол сургуулийн цаашдын тасралтгүй үйл ажиллагаа чухал болохыг онцлов.

а

Энэ үүднээс Монгол сургуулийн сургалын хөтөлбөрийг стандартад нийцүүлэн сайжруулах, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх болон мэргэжлийн ном сурах бичгээр хангах чиглэлээр ЭСЯ-наас анхаарч ажиллахаа илэрхийлэв. Солонгос дахь бүрэн дунд боловсролын сургалт бүхий Монгол сургууль нь 1999 онд 8 сурагчтайгаар анх үйл ажиллагаагаа эхэлж, 2006 онд Монгол Улсын Боловсролын яамнаас сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг 120 гаруй сурагч төгссөн бөгөөд одоогоор нийт 160 сурагч суралцаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kim.d:
mankfurt boolyydiin okhin golzyy huuhded anhaaral tavidag bha....mongolchuudaa oorsdiigoo holoos har...oshoo holoos xar!!!!!
2014-12-03
saihan medee bainaa.:
saihan medee bainaa.ter surguulid ochij tsalingui hicheel zaaya.
2014-12-02
bganaa:
ene surguuli olon mgl huuhduudiig mgl heltei bolgoj bgaa shuu. buyantai ajil hiij bgaa yum. daanch manai ulsaas demjleg yuruusuu bdgui gesen. tsaashdaa sain tusalj demjij bval zugeer dee. sain sanaat solongos humuus l ajiluldag yum bnlee. shine bairaa barih gej ih yum bolson bhoo. bayar hurgii.
2014-12-02