НҮБ хүнсний тусламжаа зогсооно

img

НҮБ санхүүжилтийн асуудлын улмаас Сирийн иргэдэд үзүүлж буй хүнсний тусламжаа зогсоохоор болсон тухай “Ройтерс “агентлаг мэдээллээ. Сири улсад үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсад хоол, хүнсний хомсдол үүсээд буй. 2012 оны нэгдүгээр сараас эхлэн НҮБ болон олон улсын байгуулагууд хамтарч иргэний дайны хөлд нэрвэгдэж, хүнс тэжээлийн хомсдолд орсон сири иргэдэд хоол хүнс болон эд материалын тусламж үзүүлж эхэлсэн юм.

1

Хэрвээ НҮБ хүнсний тусламжаа зогсоовол Иордан, Ливан, Турк болон Египет улс руу дүрвэсэн 1.7 сая сири иргэд хүнд байдалд орох билээ. “Сири улсын нөхцөл байдал улам дордсоор байгаатай холбоотойгоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа сири иргэдийн тоо хэдийнэ 10.8 сая давсан” тухай НҮБ-ээс мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
тэнд хүүхэд үрчилж авахад маш хямдхан гэсэн. хэдэн сайхан хүүхэд авчирч цус сэлбэх овсгоотон монголд алга уу? гэхдээ хүний наймаа хийхийг уриалж байгаа юм биш.
2014-12-03