Зургаан зорчигчийн цогцсыг Голландад хүргэв
Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц өнгөрсөн долоодугаар сарын 17-нд Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины зүүн хязгаарын Грабово хотын ойролцоо осолдсон билээ. Өчигдөр амь үрэгдсэн зургаан хүний цогцсыг Голландын талд хүлээлгэн өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Украины зүүн хязгаарын Харьков мужаас хөөрсөн “Си-130” тээврийн онгоц Голландын Эйндховен хотноо газардсан байна. Тус онгоцоор тээвэрлэн ирсэн зургаан хүний цогцсыг Хилверсюм дахь шүүхийн шинжилгээнд оруулахаар болжээ. “МН17” онгоцонд багийн 15 гишүүнээс гадна 280 зорчигч зорчиж явсан юм. Өнгөрсөн сараас Голланд тэргүүтэй шинжилгээний багийн шинжээчид зорчигчдын цогцсыг тодорхойлох ажлыг явуулж байгаа бөгөөд онгоцны үлдэгдэл, сэгийг шинжилж байгаа билээ.
Европын холбооны ахлах шинжээч Александр Хааг ярихдаа “Ослын газар шинжилгээ, мөрдлөгө явуулж буй ч үр дүнгүй байна. Өнөөг хүртэл есөн зорчигчийг аль улсын иргэн гэдгийг нь тодорхойлох боломжгүй байна” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ