Эболатай тэмцэхээр үнэт эдлэлээ заржээ
Жүжигчин Лэндсей Лохан Баруун Африкт хурдацтай тархаж, олон мянган хүний аминд хүрээд буй эбола вирусын эсрэг нэгджээ. Тэрбээр эболаг зогсоох бэлдмэл гаргаж авахад зориулж өөрийн 450 мянган ам.долларын үнэтэй үнэт эдлэлээ дуудлага худалдаагаар зарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Дуудлага худалдаа өнгөрсөн ням гаригт зохион байгуулагдсан аж. Жүжигчний хэрэглэж байсан үнэт эдлэл 775 мянган ам.долларын үнээр зарагдсан байна. Лохан дуудлага худалдаанаас олсон мөнгөө Либерийн Эрүүл мэндийн яаманд өгөхөө твиттертээ бичжээ. Тэрбээр “Бид ялна. Эболаг ялна” гэж жиргэжээ.
Жүжигчин Хью Жекман эболагийн эсрэг нэгдэхийг холливуудын жүжигчдээс хүсч, твиттертээ “Баруун Африкийг хүчгүйдүүлж буй эболаг зогсооход нэг баг болон ажиллацгаая. Холливуудынхаа нэгдэцгээе” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ