Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 90 хувьтай хангагджээ
Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 49.5 сая, хонин толгойд шилжүүлснээр 80.8 сая толгой мал өвөлжинө. Нийт нутгийн 76.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23.5 хувь нь хүрэлцээ муутай байгаа аж. Тиймээс 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих аж. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 1.8 тэрбум төгрөгөөр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 9 аймгийн 540.0 мянган га талбайд, царцаатай тэмцэх ажлыг 4 аймгийн 112.5 мянган га-д хийж, нийт 652.5 га бэлчээрийг эргэлтэд оруулжээ.
х
Малчид 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэж, төлөвлөгөөт зорилтыг 93.3 хувиар хангажээ. Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 28.4 мянган тн өвс, 4.0 мянган тн тэжээл бүрдүүлсэн байна. Ингэснээр Засгийн газрын 241 дугаар тогтоол дунджаар 66.2 хувиар биелэлттэй байгаа аж. ө
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд 90 хувьтай хангасан дүнг салбарын яамнаас гаргажээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ