1128 худаг гаргав
Энэ онд нийт 1.5 сая га бэлчээр, 5640 малчин өрх, 3.5 сая малын усан хангамжийг нэмэгдүүлжээ. Улсын төсвийн 7.3 тэрбум төгрөгөөр 439, орон нутгийн төсвийн 3.3 тэрбум төгрөгөөр 309 инженерийн хийцтэй худаг гаргасан байна. Мөн гадаадын төсөл, хөтөлбөрийн 645.9 сая төгрөгөөр 54 худгийг шинээр бий болгожээ. Үүнээс гадна малчид өөрсдөө 326 гар худаг гаргасан аж. Ингэснээр 2014 онд нийт 1128 худаг гаргаж, усан хангамжийг сайжруулжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ