Авлигын улмаас төсвийн хоёр хувьтай тэнцэх хохирол учирчээ

img

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу Монгол Улсын Авлигтай тэмцэх газар авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг хоёр жил тутамд судлан авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлэх тухай заасан байдаг.

Үүний дагуу АТГ-аас Авлигын индексийн судалгааг 2009, 2011, 2013 онуудад явуулжээ. Судалгаанд Монгол улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн хүн амыг төлөөлсөн 4000 иргэн, бизнес эрхлэгч, төрийн захиргааны болон нутгийн захиргааны, нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, алба хаагчдыг төлөөлсөн 2000 хүн,  төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил зэрэг бүх төлөөллийн 352 шинжээч, нийт 6352 хүний үзэл бодлыг тусгажээ.

ы

Судалгааг 0-1 хүртэл тоон үзүүлэлтээр илэрхийлэх аргачлалаар явуулсан байна. Тодруулбал, авлигын индексийн утга 1-д ойртох тусам авлигын түвшин буурч эерэг байна гэсэн үг. Монгол Улсын авлигын индекс 2013 онд 0.65 гарч байжээ. Энэ нь 2011 /0.63/ оныхоос 0.02 пунктээр өссөн буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын авлигын түвшин 0.02 пунктээр буурсан болохыг илэрхийлж байгаа юм. Энэ судалгаа 2015 онд хийгдэх юм.

б

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон “манай иргэдийн авлигын тухай ойлголт маш ерөнхий буюу хэн нэгэнд мөнгө өгч ажлаа бүтээх гэж сэтгэж байгаа. Гэтэл хууль дүрэм чангарахын хэрээр авлигын арга нарийсч, улам боловсронгуй далд хэлбэрт орох, зөвхөн дотоодод бус гадагшаа шилжиж, офшор данс зэргээр илрэх хандлага гарч байна. Иймд авлигын эсрэг тэмцэж байгаа байгууллага ч үүнд анхаарч олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж буй” тухай ярилаа.

б

АТГ-т авлигатай холбоотой 187 хэргийг шалгасан. Өнгөрсөн 2013 он болон энэ оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсад авлигын гэмт хэргийн улмаас улсын төсвийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний хохирол учирсан гэж АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны ажилтан н.Баярсайхан мэдээлэлдээ онцолсон.

ы

Б.Бэхи  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
атг жараахайнуудаар шоронгоо дүүргэсэн шүү дээ жирийн иргэд хэлмэгдэж шоронд байна өөрсдөө шударга байдаг бол сайхан л байна
2014-12-19
ххйи:
атг ажлаа овоо хийж байгаа.энэ бол хөгжлийн түлхүүр.гэхдээ үнэндээ 2 хувь бол бага бна. 20-30 бол багадаа. улс орны хөгжил авилгалаас л болоод явахгүй бгаа юм шүү дээ. улс төрчид ярихгүй л болохоос.
2014-12-03
uuuuuu:
99% uu?,,,,,,,,,,,
2014-12-03
zochin:
atg-n talaar odoo jaaxan baga gargaj baimaar baina. dandaa l baildaantai kino shig yum garch baix yum...
2014-12-03