Фракцид зориулж албан тушаал үйлдвэрлэж болохгүй

img

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая тус намаас жил бүр зохион байгуулдаг “Алтан Сарнай” наадмын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газрыг хамтран байгуулах тухай асуудлаар түүнээс тодруулага авснаа хүргэж байна.

a

-Зөвшилцлийн хүрээнд хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Яамдуудын тоон дээр зөрөлдөөлдөөнтэй асуудлууд яригдаад байна. АН яамдынхаа тоог нэмэх хүсэлтэй байгаа гэж байна. Танай нам ямар байр суурьтай байгаа  вэ?

-Мэдээж зөвшилцөлтэй холбоотой олон асуудал гарна. Асуултад хариулахаас өмнө Зөвшилцлийн ажлын хэсэг ямар асуудал дээр саналд нэгдсэн бэ гэдгийг эхлээд хэлэх ёстой. Үр дүнд хүрээгүй байхад олон нийтэд мэдээлэл өгөхгүй байх зарчим барьсан. Гэвч зарим мэдээллүүд ил болсон байна. Бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой маргаантай асуудлууд үүссэн. Урилга өгсөн эрх баригчдын зүгээс яамдынхаа тоог нэмэх, бидний зүгээс яамдынхаа тоог цөөлөх гэсэн зарчим дээр санал нэгдэхгүй байгаа. Өнөөдөр манай ажлын хэсэг цуглаж дахин хуралдана. Өчигдрийн бүлгийн шийдвэрээр 100 хувь яамыдынхаа тоог өнөөдрийн байгаа жишигт нийцүүлнэ. Яагаад  яамдын тоо цөөн байх вэ гэвэл төсвийн урсгал зардалтай холбоотой. Үнэхээр хямралыг хамтдаа туулна гэвэл нэн тэргүүнд төсвийн урсгал зардал, тансаглалаа бууруулах ёстой гэж шаардаж байгаа.

a

-АН-аас яг хэдэн яамтай байна гэж санал оруулаад байгаа юм бэ?

-АН 19 сайдтай байх, манай зүгээс 16 сайдтай байх саналыг тавьсан. Энэ нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний  тухай хуулийн дагуу байх ёстой. Энэ нь дотроо задаргаатай байж болно. Бид урьд нь тавьж байсан  шаардлагуудаа л тавьж байгаа. Тухайлбал, ССАЖЯ гэхэд бусад яамдууддаа хуваагдах ёстой гэх мэт олон шаардлагаууд бий. Ер нь энэ Зөвшилцлийн ажлын хэсэг дээр МАН өнгөрсөн хоёр жилд тавьж байсан шаардлага, зарчмуудынхаа хүрээнд л асуудалд хандаж байна.

a

-Танай бүлэг Н.Алтанхуяг сайдыг 13 яамтайгаар бүтцээ цомхотгож байхад дахиад ч цомхотгох боломжтой гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл засагт нэгдэхээрээ 16 сайд оруулж ирлээ гэж ойлгож болох уу?

-16 тай байхаар оруулж ирээгүй л дээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль маань энэ. Тоон дээрэ бид санал нийлдэхгүй байгаа. Тухайлбал, Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яам байна. Эдгээр яамдууд эмээлийн хоёр тал шиг хамтдаа явж байх ёстой гэж бид үзэж байна. Энэ мэт зарчимдаа хатуу зогсож байгаа тул Зөвшилцлийн ажлын хэсэг дээр завсарлага авсан юм.

a

-Шадар сайд хоёр байх ёстой гэж яригдаад байна?

-Манайх нэг шадар сайдтай байх ёстой гэж үзэж байгаа. Ер нь аливаа нэг бүлэг фракц, шантаажны нам эвсэлд зориулж албан тушаал үйлдвэрлэж болохгүй шүү дээ.

a

-Дэд сайдын албан тушаал байх ёстой юм болов уу?

-Тэр асуудал руу ороогүй байгаа. Хамтарна гэдэг нь тодорхой болох үед сайд, дэд сайд нь солигдоно гэсэн зарчим баримтална.

a

-УИХ дахь гишүүдийнхээ тоогоор Засгийн газраа байгуулна гэсэн урьдчилсан тохироотой байгаа гэж М.Батчимэг гишүүн хэлж байсан. Тэгэхээр Засгийн газрын бүтцээ нэмэхгүй л бол олон нам хамтарч Засгийн газар байгуулахаар тоо нь хүрэхгүй юм биш үү?

-Миний яриад байгаа гол асуудал энэ. Фракцуудынхаа тоонд хөтлөгдөж, яамдуудынхаа тоог нэмнэ гэдэг чинь маш зарчимгүй асуудал шүү дээ. Суудал эзэлж байгаа гэдгээр нь тооцож, гурван бие даагчаа хасвал 73 болно.  Нэг сайдыг бодох тоон хэмжүүүр нь 4.56 хувьтай. Тэгэхээр 16 дотор 8, 6, 2 гэсэн тоо л бууна. АН 7.6 буюу 7.5 аас дээш байгаа. Манайх 5.7 хувьтай. Эвсэл 2.4 хувьтай байгаа.

a

-МАН засагт ороогүй байхдаа төрийн данхар бүтцийг хумих хэрэгтэй гэж байсан мөртлөө одоо 16 яам гэж ярьж байна?

-Би задаргааг нь хэлье. 13 яам нэмэх нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайд, Ерөнхий сайд гэсэн үг.

a

-8, 6, 2 гэхээр ИЗНН яах уу?

-ИЗНН үндсэндээ хоёрхон суудалтай, бүлэг ч үгүй нам ш дээ. ИЗНН-ийн тоог бодоод үзэхээр 0.46  хувьтай гарч байгаа. Нэг сайдын талд ч хүрэхгүй нам. Сайдын суудал өгөх эсэх нь эрх баригчдын асуудал. Бид нар тэрэнд саймшрах хэрэг байхгүй гэж үзсэн.

a

-Өчигдөр ажлын хэсэг хуралдаад МАХН-д нэг шадар сайд, гурван яамыг хариуцуулна гэж хэлсэн нь та бүхний дургүйг хүшргээд хурлаа хаяж гарсан гэх мэдээлэл байна. Энэ хэр үнэн  мэдээлэл юм бол?

-Яамдын тоо, хуваарилалт ерөөсөө яригдаагүй байгаа. Хурлыг би орхиж гарсан. Би энэ асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ё.Отгонбаяр гишүүн орхиж гарсан. Юу гэвэл бүлгийн шийдвэрийг танилцуулсан өөр зүйл ярилцах шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ гол зорилго нь эдийн засгийн хямралыг хамтдаа давья гэдэгт санал нэгдэж байгаа. Гагцхүү төсвийн урсгал зардлаа тана гэдэг  зарчим дээр тулгуурлаж яамдынхаа тоог тана гэсэн асуудал хөндсөн. Энэ асуудлыг би буруу гэж бодохгүй байгаа.

a

-Танхимын гаднаас байх сайд нарын тоог хэдэн хувьтай байхаар танай намаас үзэж байгаа вэ?

-Энэ бол яамдынхаа бүтцийн тоог ярьсны дараа ярих асуудал. Ээлж дараатай ярина. Ямар яамдыг яаж хуваах вэ, ямар зарчим баримтлах вэ гэдгээ ярина. Мэдээж бид өнгөрсөн жил гаруйн  хугацаанд дан дээлтэй байна гэдэг зарчимтай байсан. Парламент, Засгийн газар хоёрыг ялгаж салгаж, парламент нь Засгийн газартаа хяналт тавих нь өөрөө улстөрийн эрүүл тогтолцоо. Энийгээ бид барина. Гэнэт засагт орохболоод, өмнө нь ярьж байсан үгээ мартаад өөр байдлаар зангаа хувиргасан зарчимгүй үйлдэл хийхгүй гэдгээ хэлье. Зарчмаа л баримтална.

a

-Түр засгийн газар байгуулах ёстой гэж зарим гишүүд үзэж байна. Энэ асуудлаар таны бодол?

-Эдийн засгийн талаас нь асууж байна. Ажлын хэсэг дээр зөвшилцсөн зарим асуудлуудаар мэдээлэл өгөх нь зөв бололтой. 1.6 жилийн дараа сонгууль болно. Богино хугацаанд бид хамтарсан тохиолдолд юу хийж чадах юм бэ гэдэг гол асуудал байгаа. Энийг бид мэдээж ярилцсан. Хоёр төлөвлөгөө гарч таарна. 1.6 жил дотор бид хамтраад эдийн засгаа сайжруулах эрчимжсэн төлөвлөгөө гаргах нь дамжиггүй. Энэ хугацаандаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн суурийг тавьж бодлогын хувьд эхлүүлэх нь зөв гэсэн хоёр арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ярьсан. Мөн бүлгийн хуралдаанаар гишүүдээс асуусан МАН хамтрах тохиолдолд эдийн засгийн хүрээнд юу хийх юм бэ гэдгийг харах ёстой. Энэ асуудлаар ярилцаад МАН хамтрах тохиолдолд ХАА-н салбараа онцлон авч үзэж, энэ хүрээндээ эрчимжсэн байдлаар ажиллая гэж дийлэнх гишүүд маань үзэж байгаа.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

* ш дээ:
* царайлсан *баяр. бvдvvлэг дээрэлхvv новшийн амьтан. монгол тер vнэхээр улам дордоод л байна даа
2014-12-05
zochin:
төмөр замын гурван угсармалийн 48-р байрний гомо мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан хүн байгаан. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 унд дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
2014-12-04
бууч:
их хуралд орсон нь хулгайч
2014-12-04
irgen:
* gxlxg
2014-12-03
irgen:
* gxlxg
2014-12-03
utga talaasaa:
"манайх 5.7 хувьтай. эвсэл 2.4 хувьтай байгаа." gesen ni huvi bish saidiin too sh dee.
2014-12-03
man-d sanal uguhgui:
man-d nomtoibayar bgaa tohioldold bi hezee ch sanal uguhgui ee. ene tsaanaa l neg bish hun dee. iim hun udirdagch bj chaddaggui yumaa
2014-12-03
зочин:
ерөөсөө ман бүх сайдын суудлыг авна.үүний төлөө хоёр жил тэмцлээ-хатлаа .нулимс унаглаа-"матарын" гэхгүйдээ. гэхдээ урьд өмнөх шиг мөнгө-худлаа ярианд"матарын"нулимсанд хууртдаг хяналтгүй ард түмэн биш шүү!!сэтгүүлчдийн нүдэнд олон дахин өртсөнөөр -ах нарынхаа номыг засах ч чадваргүй унших чинь өсөж томроогүй харих "өөхөн дотрох чулуу" болгож байгааг ойлго!!
2014-12-03
зочин:
юуч мэдэхгуй байж юм яриад байх юм ичдэггуй юм байна ахдуу аав ээж нь гэж ямар хумуус байнаа хэлж ярж ухуулах хэрэг эй
2014-12-03
ombol:
дөрөв арваны 56 гэж ямар тоо байнаа. 4-р ангийн хүүхэд ч ингэж ярихаас ичнэ дээ хэтэрхий боловсролүй юм аа дахин дахин хэлээд байх юм. 2,47 гэдэг тоог хоёр арваны 47 гээд дахихн дахин хэлэх юм
2014-12-03
irgen:
toon dotor useg tsohij yavah yum, manaihan songolt hiihdee boduushtai yum daa!!
2014-12-03
зочин:
нэр муутай олиггүй нөхөр шиг байсан. одоо бас улс төрч болж төлөвшиж байгаа дүр зураг харагддаг боллоо шүү. толгой нь эрүүл юм шиг байна. дахиад сайн суралцах хэрэгтэй. их мундаг хариулт өгч байна.
2014-12-03
zochin :
ene hulgaich yaj yavaad ikh hurald orj irsen baij taarah ve naiz naraa taagaarai
2014-12-03