Мэдээж олон хүнийг сайд болгохыг хичээнэ шүү дээ

img

УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

a

-Яамдуудын тоог нэмнэ нэмэхгүй гэдэг асуудал дээр ажлын хсэгүүд санал нийлээгүй гэх мэдээлэл байна. Энэ асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-Монгол улсын Засгийн газарт хийх ажил маш их байгаа. Тиймээс цаг алдалгүй засаг төр ажилдаа орох нь зөв зүйтэй. Миний хувьд МАН-ын байр суурийг хувьдаа дэмжиж байгаа. Яагаад гэвэл төр засаг цомхон ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар 16 яамны тоо яригдаж байна. Энэ бол хамгийн боломжит хувилбар. Хэдийгээр эв нэгдлийн Засгийн газарт олон намын оролцоо байгаа боловч улс төрийн намууд "бялуу"-наас хэн нь томыг хүртэх вэ, хэн нь олон хүнээ ажилтай болгох вэ гэдэг талаас нь биш хийх ажлаа тэргүүн эгнээнд тавьж ажиллах хэрэгтэй байна.

a

-Хүндээ тааруулж яамаа хуваарилна гэсэн зүйл яригдаад байна. Тэгэх хэрэгтэй юу аль эсвэл даагаад аваад явчих яамуудаа намууд хувааж авах ёстой юм болов уу?

-Монгол төрийг хүнд тохируулж бий болгоно, төвхнүүлнэ гэсэн ойлголт байж болохгүй.  Хамгийн эхний ээлжинд цомхон бүтцээ улс төрийн намууд хоорондоо ярилцаж тохирох хэрэгтэй. Мэдээж манай Ардчилсан нам олонхи байгаа. Эдийн засгийн хямралтай энэ үеийн ачааг үүрэх ёстой учраас чухал ач холбогдолтой яамдуудыг нь авах нь зүйтэй. Жишээ нь Сангийн яам байх ёстой гэж би үзэж байгаа. Дараа нь тухайн салбарт ажиллах боловсон хүчнийг дотроос байх уу, гаднаас байх уу гэдгийг сонгох нь чухал ач холбогдолтой биш гэж үзэж байна. Яагаад гэвэл ажил хийж чадах хүн л хэрэгтэй.

a

-Шонхор фракцийн хувьд сайдуудын асуудал яригдаж байгаа юу. С.Эрдэнэ гишүүнийг  сайдаараа үргэлжлүүлэн ажиллана гэсэн яриа гарч байна?

-"Шонхор" фракц дотроо "За чи сайд болно шүү, би энэ удаад хойшоо суулаа" гэсэн яриа байхгүй. Жишээ нь, С.Эрдэнэ сайд нийгмийн чиглэлд ард түмэн рүү хандсан чухал хуулиудыг санаачилсан. Хамтын тэтгэвэрийн тухай хууль гэх мэт. Эдгээр хуулийн хүлээлт их байгаа. Тиймээс санаачилсан хүн нь цаашид үргэлжлүүлээд явах нь зөв зүйтэй гэсэн байр суурьтай байна. "Шонхор" фракцын хувьд С.Эрдэнэ сайдыг цаашид ажлаа үргэлжлүүлээд явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

a

-Таны хувьд сайдад нэр дэвших үү?

-Би бол УИХ-ын гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийгэдэ явна гэсэн бодолтой байгаа.

a

-АН яамдын тоог нэмнэ, МАН нэмэхгүй гэж санал зөрөлдсөн шалтгаан нь юу юм бэ?

-Засагт байгаа нам мэдээж олон хүнийг ажилтай болгох, олон хүнийг ашиг сонирхлыг нь дагуулаад сайд болгохыг хичээнэ шүү дээ. Миний хувьд цомхон байх ёстой.

a

-Нам дотроо сайдуудын нэрс яригдаж байгаа юу?

-Тэрийг одоогоор яриагүй. Эхлээд бүтцээ ярих юм.

a

-Засгийн газрын бүтцийг хуульчилах ёстой гэж ярьж байна. Заавал хуульчлах ёстой юу. Гарах үр дүн нь юу байх вэ?

-Яам олон байгаад ажил сайн явна гэсэн дүрэм хаана ч байхгүй. Худан зуун сая хүнтэй том гүрнүүд ч цомхон л байдаг. Ерөнхийлөгчийн яриад байгаа цомхон ухаалаг төртэй байх ёстой.

aa

-Бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барих асуудлын хуулийн хугацаа нь хэзээ дуусах юм бэ?

-Үндсэн хуулинд зааснаар тогтоосон хугацаанд Засгийн газрын бүтэц, сайд нараа оруулж ирэх ёстой. Оруулж ирэхгүй бол хууль зөрчөөд бүх юм тэгээс эхлэнэ шүү дээ. Хуулийн хугацаа энэ тав дахь өдөр дуусгавар болно.

a

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uls oron hetsuudlee. bugd yalgaa baihgui baliar nowshnuud ichej amidraasai
2014-12-04
bazarsad:
zuv bodoltoi bolovsroltoi zaluu demjij bn
2014-12-04
нусгай пацаан:
гарьдхуугийн бандь гай тарьсаар л байгаа юу?хурэлсух хуу минь наад нусны гэрээ нег сайн хаширтал шанаадаад егеерэй! хирээ мэдэж аваг хеерхий!
2014-12-03
гена өвөө:
гарьдхүү доктор асан аавынхаа нэрийг хугалсан үзэл бодлын туйлбаргүй нөхөр юм билээ дээ. аавынхаа толгойн мянганы нэгд ч хүрэхгүй баньд, хүрлээ мини ахиад сануулах шанаа өгөөрэй.....өөрөө сайд болсны дараа өрөөндөө.....
2014-12-03
zana:
3 say mongolchuud dugdeeree said bolchvol yasan um be
2014-12-03
zana:
76 yamtai bolvol yasan um be
2014-12-03
иргэн :
төр засаг зөв ажиллах, монгол улсын хүн ам хүн шиг амьдрах асуудал нь аль болох олон хүн сайд болох явдал огтоосоо биш юм. харин сайд болсон хэн нэг нь зөв, сэтгэлээсээ, хүнлэг чадварлаг үр дүнтэй ажиллах нь нэн тэргүүний асуудал.их хурлын гишүүн хүн ингэж ярихаар бусад нь яах болж байна ингээд бодохоор бид ер нь ямар хүмүүсийг толгоы дээрээ гаргаад байгаа юм бэ
2014-12-03
kkkk:
ene yag tsagaan gahaishig haragdaz bn nogoo rotyn uls toriin orlogch hurandaa hurelsuh chamaig shten dee iiiiiiii
2014-12-03