Хамгаалагчид сургалтанд хамрагдав
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1-д гэрээт харуул хамгаалалтын алба хаагчийг бэлтгэх, давтан, мэргэжил дээшлүүлэх сургалтыг цагдаагийн төв байгууллага хариуцахаар заасан байдаг. Үүний дагуу тус төв гэрээт харуул хамгаалалтын алба хаагчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
ЦЕГ-ын даргын тушаалаар "Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө"-г батлуулж, сургалтыг Сургалт дадлагын төвд 21 хоногийн хугацааатай зохион байгуулж, 63 иргэнийг хамруулжээ. б
Гэрээт харуул хамгаалалтын байгууллагаас үйлчлүүлэгчтэй байгуулдаг гэрээ, зарим байгууллагын дотоод ажлын зохион байгуулалттай холбогдох эрх зүйн актуудаар хамгаалалтын алба хаагчдад олгосон эрх, хүлээлгэсэн үүрэг, ажлын онцлог зэргийг судалж, сургалтын хөтөлбөрт хамгаалалтын ажилтны ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх зэрэг шаардлагатай сэдвүүдийг тусгаж, хичээл, сургалтыг явуулсан байна.
б
Сургалтанд хамрагдсан хүмүүст бие бялдрын бэлтгэлжилт, мэргэжлийн ур чадвар, бие хамгаалах бэлтгэлийн сургалтанд хамрагдсанаас гадна харилцааны соёл, ёс зүй, сэтгэл зүйн сургалтанд хамрагдаж, гэрчилгээ гарджээ.б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ