БОНХ яамаа авч явах хүсэлт тавьсан

-Сайдуудынхаа тоог нэмнэ гэсэн асуудал яригдаад байна энэ тал дээр танай намын байр суурь?
-Ардчилсан намаас Засгийн газарт хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Гэхдээ зарчмын хувьд л хамтран ажиллая гэсэн болохоос яг нарийн гэрээ хэлэлцээр өчигдрөөс эхлэн хийгдэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хэлсэн үгэнд гол гол бодлогын асуудал дурдагдсан. Мөн парламентын засаглалыг сайжруулах санал, өртэй холбоотой, Оюутолгой, Тавантолгойтой холбоотой асуудлууд бий. Бодлогын асуудлуудын дийлэнх дээр нь зарчмын хувьд хамтран ажиллах боломжтой гэдэг саналыг манай намын улс төрийн зөвлөл дээр өчигдөр хуралдаад дэмжсэн. Өчигдөр орой манай нам албан ёсоор ажлын хэсэг байгуулсан. Өнөө өглөө АН-ын ажлын хэсэгтэй уулзсан. Манай намын хувьд байр суурь их тодорхой байгаа. 2012 сонгуулийн дараа АН, Шударга ёс эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээндээ манай нам тууштай байсан. БОНХ-ын салбарыг хариуцан авч явсан. Энэ салбараа аль болох нэр төртэй авч явсан гэж бодож байна. Цаашдаа энэ салбараа авч явъя гэсэн саналаа тавьсан. Одоохондоо бүх зүйл тодорхойгүй байна.
Та цаашид сайдаар ажиллах сонирхол хэр байгаа юм бэ?
Тэр миний асуудал биш. Одоохондоо гэрээ хэлэлцээр үргэлжилж байна. Энэ салбараа аваад явж болно гэж тохирвол нам дээрээ ярина шүү дээ. Энэ ганц Оюун гэдэг хүний асуудал биш.
-Хэдэн яамтай байхаар яригдаж байгаа юм бэ. Таны хувьд хэдэн яам байвал болох вэ?
-Тэр бол бидний санал гэхээсээ илүү Ардчилсан нам Засаг барих эрхтэй гэдэг үүднээс өөрсдөө тэр саналаа тавих юм байна лээ. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөртөө нилээн заалтууд оруулсан, хэрэгжүүлэхийн төлөө явсан, ногоон хөгжлийн бодлогоо боловсрууллаа. Бүрэн эрхийн хугацаандаа дуусгая гэсэн саналаа л тавьж байгаа.
-Дөнгөж санал хүргүүлсэн байгаа биз дээ?
-Өглөө бид нар уулзахдаа саналаа тавьсан. Яг энэ асуудлаар тохирсон ч юм алга, тохироогүй ч юм алга. Хэд хэдэн удаа уулзсан. Ярьсан. Манайх ССАЖЯ-нд нэг дэд сайдтай. Байгаа бүгдийгээ хэвээр нь аваад явья л гэсэн саналтай байна. АН одоогоор эцэслэн хариу өгөөгүй байгаа шүү дээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ