Намуудын удирдлагууд “Алтан сарнай”-д уригдана

img

УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр өнөөдөр тус намаас зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмын талаар мэдээлэл хийлээ. Он солигдох мөчид салбар бүрийн оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулж олон нийтэд танилцуулдаг тус наадмыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус наадам жил бүр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгардаг бөгөөд энэ жилийн наадмыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Бид нэг Монгол” уриан дор зохион байгуулах аж.

s

Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол Улсын шилдэг төлөөлөл болж, салбартаа тэргүүлэгч оны онцлох хүнийг олон нийтийн нээлттэй санал асуулгаар шалгаруулан урамшуулж, ажил үйлсийг нь нийтэд сурталчилдаг. Энэ жил www.altansarnai.mn сайтаар дамжуулан долоон салбарын шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулна. Тухайлбал:

1.     Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн

2.     Соёл урлагийн салбарын оны онцлох хүн

3.     Спортын салбарын оны онцлох хүн

4.     Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн

5.     Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн

6.     Бизнесийн салбарын оны онцлох хүн

7.     Дэлхийн монгол хүн гэсэн номинациудаар шалгаруулна хэмээн УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнчимэг нар мэдээллээ.

a

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Оны шилдэгийг шалгарууладаг энэ наадам манай намын гишүүд оролцдог ч  гэлээ Монгол Улсын хөгжлийн төлөө улстөрийн намууд хамтран ажиллахаар болж байна. Тиймээс бид ч гэсэн энэ хүндэтгэлтэй наадмаа өмчилөхийг хүссэнгүй. Улстөрийн намуудын удирдлагуудыг урьж оролцуулахаар урилга явуулаад байна. Яагаад гэвэл бид Монгол гэсэн нэг л нэртэй” хэмээн онцоллоо.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tbtummm:
ард олон хоногийн хоолоо яая гэж байхад "дээдсүүд" - хэн эднийг "дээдэс" гээд өргөмжилсөн юм болоо , луйвраар хөрөнгөжсөн, ямар ч язгуур угсаа, гаралгүй хүмүүс шүү дээ, юун "алтан сарнай "-д өөөрсдөө өөрсдийгөө хөөргөн дөвифйлгөж шагнахаа мартахгүй юмаа
2014-12-04
зочин:
коммунист цөөврүүдийн наадамд хэн оролцдог юм бэ, мөрийтэй тоглоомчид луйварчингууд хүчирхийлэн дарамтлагчид энэ наадмын хөшигний цаана байдаг нь нууц биш шүү дээ.
2014-12-04
zochin:
altan sarnai hurtej baisan buh ediin zasagchdaa urij sonsoh heregtei baih shuu.hyamraliig yaaj davah talaar sanaa onoo garch l taaraa.
2014-12-03
ховдгийн гай:
идэж уух болохоор л юу ч хийж гийгуулээгуй уих-ын гишууд, сайд дарга нар овооролдож байх юм билээ. нэг жижиг туц нээсэн ч тэд нараас хэн нег нь тууз хайчлаад зогсож байх жишээтэй байнашуудээ зайлуул гэж!!!
2014-12-03