Засгийн газрын бүтэц 15 яам, 19 сайдаас бүрдэнэ

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2014.12.03/ өргөн барилаа.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн зэрэг нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаагаа танилцууллаа. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд доор сайдууд ажиллахаар төсөлд тусгасан байна.

a

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  2. Гадаад хэргийн сайд;
  3. Сангийн сайд;
  4. Хууль зүйн сайд;
  5. Аж үйлдвэрийн сайд;
  6. Батлан хамгаалахын сайд;
  7. Барилга, хот байгуулалтын сайд;
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
  9. Зам, тээврийн сайд;
  10. Уул уурхайн сайд;
  11. Хөдөлмөрийн сайд;
  12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
  13. Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
  14. Эрчим хүчний сайд;
  15. Эрүүл мэнд, спортын сайд;
  16. Монгол Улсын сайд.

a

Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын тодорхой, цөөн тооны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн Монгол Улсын сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улсын сайд нь үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийн явцыг бодлогын удирдамж, чиглэл, зохицуулалтаар байнга хангаж ажиллах бөгөөд ингэснээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зохих үр дүн гарах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яам ажиллахгүй юм байна.

Засгийн газар нь 15 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийн яам байна. Аж үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, спортын яам нь чиглэлийн яамд байна.

a

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаатай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Улсын Их Хурлаас 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өнгөрсөн хугацаанд 2013 онд 3 удаа, 2014 онд 1 удаа өөрчлөлт оруулж байсан бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөхтэй уялдуулан, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8.1-д заасан шаардлагад нийцүүлэн уг тогтоолыг шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр тогтоолын бүтэц, уялдаа хангагдах ажээ.

a

Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 18 ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг тус тус татан буулгах нь зүйтэй гэж үзсэн байна.

a

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй уялдуулан сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын агентлагуудыг тодорхойлсон байна. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 3 жил манай улсад тасралтгүй буурч байгаа хүнд үед хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах, өөрчлөн байгуулах зэрэг асуудлыг Ерөнхий сайдын шууд удирдлагад хариуцуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзэн, холбогдох өөрчлөлтийг хуулийн төслүүдэд тусгажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн д. бат:
тахарын алба гэж уг нь яг хэрэгтэй үедээ маш чухал алба байгуулсийм даа. үйл ажиллагаа нь жигдрээд явж байхад татан буулгах тухай ярих юм. төрийн тусгай алба гээ биз дээ. ийм албаа улс төрийн тоглоом болгож болохгүй байхаа яаж ч бодсон.
2014-12-05
энергия:
н.тэгшбаяр зайлцана уу...?
2014-12-05
monh:
tahar baih ni zob
2014-12-04
olooooooooooooooo:
ч.сайханбилэг нь улс төрийн болон төрийн албанд 22 жил ажилласан туршлагатай гэнэ. tiin bj ene hun iim yum yrih gj
2014-12-04
munhuu:
deer suudag deed tengeriin amitad neg niiluulj, neg s***gahas uur hiih yumgui tatvar tulugchdiin mungiig ugaaj suudag l boljee. ene niildeg, s***dag ajil ni hezee duusah ve? yasan tursh*** suudaggui amitad ve. uur hiih yum ***ga uu?
2014-12-04
uahaan muut:
uls toriin togloom bolj dee toriin alba
2014-12-04
mioooonnnnooo:
д.эрдэнэбат гэрч хохирогчыг хамгаалах бүтэц нь ахицтай шинэ зүйл байсан.тахарын албаны тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож болохгүй гээд “тахарын алба 500 гаруй ажилчинтай үйл ажиллагаа нь жигдрээд явж байсан. уг албыг татан буулгах нь буруу” хэмээсэн юм.
2014-12-04
gioip:
amarjargal deer bsiin 15 ond bas buuna naad balai chine bs orond oruulaad buur shaldaa buuna $4000 bolnooo bi yg mdj bn
2014-12-04
9999999:
toriig namiin darga nar barial .tor ni danpuuraal bn namaa bolioch tenag eronhii saidaa hotlogch baisnaa sanaaach newteruulegiin setguulch yaj zasgiin gazar barhiw mal tsarailchaad
2014-12-04
9999999:
toriig namiin darga nar barial .tor ni danpuuraal bn namaa bolioch tenag eronhii saidaa hotlogch baisnaa sanaaach newteruulegiin setguulch yaj zasgiin gazar barhiw mal tsarailchaad
2014-12-04
9999999:
toriig namiin darga nar barial .tor ni danpuuraal bn namaa bolioch tenag eronhii saidaa hotlogch baisnaa sanaaach newteruulegiin setguulch yaj zasgiin gazar barhiw mal tsarailchaad
2014-12-04
9999999:
toriig namiin darga nar barial .tor ni danpuuraal bn namaa bolioch tenag eronhii saidaa hotlogch baisnaa sanaaach newteruulegiin setguulch yaj zasgiin gazar barhiw mal tsarailchaad
2014-12-04
9999999:
toriig namiin darga nar barial .tor ni danpuuraal bn namaa bolioch tenag eronhii saidaa hotlogch baisnaa sanaaach newteruulegiin setguulch yaj zasgiin gazar barhiw mal tsarailchaad
2014-12-04
ddddddd:
иргэндээ үйлчилдэг, хүчирхийлэлд өртөгч, өртөх магадлалтай хэсэгт үйлчилдэг механизмийг үгүй болгох нь хэнд хэрэгтэй гэж. дуртай нь гэрчийг айлгаж, дуртай нь гэрчийн мэдүүлгийг өөрчлүүлж, хүссэн эрх мэдэлтэн нь шүүх хурлыг хойшлуулж байна шүү дээ”
2014-12-04
saihanbileg :
uuchilaarai tatan buulgah guieee
2014-12-04
elbegdorj:
ene hun yg hunees mungu awtsan bn gadaadiin tsomiin haygdal mongol ulsad hayuulj .mungu awah gj bgn
2014-12-04
gerel:
uls torchdiin togloom dund ard tvmnii amidral vregdseer neg n nogoogoos ilvv garah gj alban tu*ld devshih gj ulairch hudal vnen yum yrisaar said ene teriin suudald suuchihaad tag bolno suudald n suugaad avsan bol yaj ch baisan yahav gj boddog said ulsiin ih hurliin gishvvd ard tvmnihe amidarliig bodmoor yumda alich nam garsan ard tvmniihe tolo yum hiij chaddag baih estoi bizde neg l ih medleg bolovsrol yrisan hvmvvs oorsdoo ehleed uhamsarlaad ard tvmende medleg ene ter gj yrival taarna
2014-12-04
gerel:
uls torchdiin togloom dund ard tvmnii amidral vregdseer neg n nogoogoos ilvv garah gj alban tu*ld devshih gj ulairch hudal vnen yum yrisaar said ene teriin suudald suuchihaad tag bolno suudald n suugaad avsan bol yaj ch baisan yahav gj boddog said ulsiin ih hurliin gishvvd ard tvmnihe amidarliig bodmoor yumda alich nam garsan ard tvmniihe tolo yum hiij chaddag baih estoi bizde neg l ih medleg bolovsrol yrisan hvmvvs oorsdoo ehleed uhamsarlaad ard tvmende medleg ene ter gj yrival taarna
2014-12-04
gerel :
er n toriin alban haagchid uls toriin togloom bolj duusah n uls tor namaas hamaarahgvi ajil torlo hiij vzeh yumsan
2014-12-04
altanhuyg :
ulas tur mdhgui hotlogch suwgaa solinoo tahar yachaad bgn
2014-12-04
temuujinkaa :
shine eronhii said gj neg yum nam nam gl oor hiih yum bdg gui yum bj dee ulas oron namaas bolj dampuurch bn .neg ni yum hiihgeel bh yum nrg toriin meg tom hun bolhoor duraaraa aashilah yum ene togtoltsoog boluulah hun bdgui bhd a ard tumen iig bodoh gui ajil gui bolgoh geed bgn bhda
2014-12-04
moogii:
tahariin albiig tatan buulgalaa gj bodohod tahariin alband orson alba haagchdiig yaa geed bga be buhel buten amidralaar n toglood hayj bgaan bishvv ta nar bodoltoi baitsgaagaach dee
2014-12-04
baatar:
altanmhuyagaas yugaaraa iluu baigaa yum, yug saijruulj uurchiluud baigaa yum be???
2014-12-04
vgjgy:
урлаг соёлынхоныг нүд үзүүрлэдэг ерөнхий сайдтай боллоо доо, хөөрхий яамтай боллоо гэж хөөрцөглөж нус нулимсаа унаган баярлаж асан энэ салбарынхан бас нэгэн газрын хатавчийг сахин ад үзэгдэн мэдрэл муутай солиотойгоороо дуудагдан суух нь дээ.
2014-12-04
vgjgy:
урлаг соёлынхоныг нүд үзүүрлэдэг ерөнхий сайдтай боллоо доо, хөөрхий яамтай боллоо гэж хөөрцөглөж нус нулимсаа унаган баярлаж асан энэ салбарынхан бас нэгэн газрын хатавчийг сахин ад үзэгдэн мэдрэл муутай солиотойгоороо дуудагдан суух нь дээ.
2014-12-04
санал:
шинжлэх ухааныг боловсролоос салгаад үйлдвэрийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн яам болговол дээр бишүү шинжлэх ухаан судалгаа оюуны хөдөлмөрийг үйлдвэрлэн бүтээх бодит салбартай холбомоор байна шүү дээ олон жил одоогийн бүтцээр яваад оюуны хөдөлмөр, бодит салбар хоёр салчихаад нэг хэсэг нь хоосон цаас эрээчээд, нөгөө хэсэг нь арга зүйгүй таавраар туугаад бүтэлтэй хөгжил ирэхгүй байна. старатиги, дунд хугацааны төлөвлөлт, хөгжлийн цогц бодлого, салбар хоорондын балансыг зангидаж байдаг бүтэцгүйгээр мөр мөрөө хөөгөөд явахгүй .
2014-12-04
nastan:
ard tumen mini songuulid uhaalag handahgui bol uls turuur ubchilsun namuud buh udmaar maani undiilguhgui bolgoh ni ee. erunhiilguchiin zasaglal bidend tuiliin zub songolt boloh ni batlagdlaa humuus ee!!!
2014-12-04
tuul:
bolovsroliig sain hunii gart ugch bgaad talarhaj bn, togluulj duuslaa. yunii hugjil ve, ungasan shd, batsuh zuvluh.baga angi buur duuslaa shd
2014-12-04
erdenee:
bolovsroliin said yag bolj bn, bayartai bgaa shuu, amjilt husie
2014-12-04
irgen:
hudulmur niigmiin hamgaalal neg baibal zugeer baina. za burhan mini said naraa mergejliin nas togtson nun l songootoi.
2014-12-04
өвөө:
яамдын хуваарь бараг болсон юм биш үү. төрөлжүүлээд өөрчлөлгүй хэдэн жил явмаар байна. хаа,үйлвэр болон дэд бүтцийн гээд арай нүсэр байгаа юм. том улсуудыг дуурайж олон агентлагаар яах юм бэ? яам нь бодлого боловсруулж түүнээ хэрэгжүүлдэг, яамны хяналтыг дэргэдэх хяналтын бүтэц нь хийхэд болно. яамны бодлогын хэрэгжилтийг хянаж бодлогод засвар хийхээс сайдаа шалгах юм биш шүү дээ. манайхан буруу ойлгоод байх юм. мхег гэсэн яам, бодлоготойгоо холбоо тасарсан бүтэц хэрэггүй.
2014-12-04
дамчаа:
монгол улсын сайд гэж хэрэггүй ээ. бас хоёр хөдөлмөрийн яамыг нэгтгэх хэрэгтэй. гантөмөрийг өөрчлөх хэрэгтэй. ман-д боловсролын сайд хийчих хүн зөндө байгаа. аж үйлдвэрийн яам бишээ үйлдвэрийн яам гэх хэрэгтэй, аж үйлдвэр гэхээр жижиг дунд үйлдвэрүүд хаягдчихаад байна. үйлдвэрийн яамыг би толгойлбол мөн алаад өгнө дөө надад үйлдвэржүүлэх бүхэл бүтэн төсөл байна хэхэв амжилт хүсье. зарим хэрэггүйг нь хассан дээр. оюуны яам хэрэггүй.
2014-12-04
zochin:
arai l uym daa tsadadgui l uym baih da
2014-12-04
da*:
hyamralaas garah gej tal talaasaa yariad 13 yam bolgoson. odoo bolohoor 15 boldog gene. ene novshnuudyg ahij songohgui bmaar bn. daanch songuuliin huulia eersdedee taaruulaad hezee ch songogdohoor bolgochihson doo
2014-12-04
2014:
9 яам, 1 ерөнхий сайд, згхэг-ын дарга 1 гэсэн бүтцээр нийт 11 хүнтэй зг байгуулаад ажиллавал гоё харагдана шүү дээ з.энхболдоо.
2014-12-04
1206:
аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч 3-ыг нэгтгээд эрдэс баялаг эрчим хүчний яам болгох, хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллыг, эрүүл мэнд 3-ыг нэгтгээд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болгох, шадар сайдын орон тоог бүрэн устгах, 9 яамтай байхад л улсын төсөв хүнд байхад яг таарна. түүнээс биш хүнд, намд тааруулж яам хийгээд байвал бид 20 жилийн дараа бүгдээрээ сайд ах дүү нартай болоод өөр юу ч үгүй дууснаа.
2014-12-03
said:
taxariin alba tatan buugdsan n sain.
2014-12-03
mngl:
сэтгэгдэл бичигчид зоргоороо бурахаа больж уз. та нарын бодол тэдний хувьд *н *
2014-12-03
bata:
tahar iin albiig tatan buulgah ni buruu shde. negniihee hiisen zuiliig nugu ni eserguutsej tamiin togoonii ulger shig baihaa bolioo. mongolchuud shine zuil huleej awah durgui. setgelgeegee jahan teltseeey l de
2014-12-03
зочин:
боловсролын сайдыг хэвээр нь үлдээж бодлогын хэрэгжилтийг үргэлжлүүлэх нь амин чухал асуудал шүү
2014-12-03
зочин:
боловсролын сайдыг хэвээр нь үлдээж бодлогын хэрэгжилтийг үргэлжлүүлэх нь амин чухал асуудал шүү
2014-12-03
sega:
taharin albiig tatan buulgahiig demjij bn ajiliin amjilt
2014-12-03
zochin:
боловсролын сайдыг хэвээр нь үлдээгээрэй
2014-12-03
иргэн:
сахил хүртээд шал дордов гэдэг болжээ хөөрхий
2014-12-03
арай дэндэнээ:
улс орноо биш өөрсдөө, эсвэл өөрсдийнхөө хүнийг сайд болохыг л хүсэж байна
2014-12-03
хешин ухна:
энэ олон яамд дотор ямааны асуудал хариуцсан яам байна уу? сайдад нь нэрээ дэвшуулэх сайн уулдрийн ухна байнашуу!!!
2014-12-03
зочин:
за нэг нь монгол улсын сайд юм байж бусад нь аль улсынх юм болдоо!!!!
2014-12-03
zochin:
niigmiin hamgaalal, hudulmdriin yamiig negtgej bolohoor l haragdaad baina daa urid ni bolood l baisan shuu dee
2014-12-03
гена өвөө:
нэг гайгүй ухна бий шүү...хотын намын хорооны дарга гэхлээр тарга тэвээрэг сайтай, их хүйтрэхгүй бол онд орох той юм бгаам. худалдана. тархиний гэмтлийг нь жоохон янзлуулахгүй бол хэн дээр ч харйж мэдэх золиг бгаам.....
2014-12-03
baadai:
13 yam bhad bolno shdee. hundee zoriulj yam baiguulaad bn shdee. durgui hurchlee
2014-12-03
зочин:
хөдөлмөр, нийгмийн хамгааллыг нэгтгээчээ. нийгмийн даатгалыг эрдэнээс салгаж аваачээ. эдийн засгийн хөгжлийн яамыг сэргээе
2014-12-03
tuvden:
энд ганц зов ажил цомийн энергийн газрыг татан буулгасан байна баяр хvргэе
2014-12-03
хозяин:
ард тумнээрээ тоглож байна,
2014-12-03
мира:
боловсролын сайдыг хэвээр нь үлдээж, "хүүхэд бүрийг хөгжүүлдэг цөм хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэх хэрэгтэй!!!
2014-12-03
мира:
боловсролын сайдыг хэвээр нь үлдээж, "хүүхэд бүрийг хөгжүүлдэг цөм хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэх хэрэгтэй!!!
2014-12-03
багш:
боловсролын сайдыг хэвээр нь үлдээж, "хүүхэд бүрийг хөгжүүлдэг цөм хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэх хэрэгтэй!!!
2014-12-03
zochin:
zuv amjilt hvsie.soyol sportiig yagaad salgachihav aa. mongol uv soyoliig oyngerel mundag demjij ajillaj bsan odoo ungurluu
2014-12-03
иргэн:
хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын яамын нэгтгэе
2014-12-03
лувсан:
100 ямаанд 60 ухнаар яах вэ
2014-12-03