Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой Засгийн газрын бүтцийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Уг бүтцийг өнөөдөр хэлэлцэнэ. Эхлээд 09.00 цагт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулах юм.
х
Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн төсөлд доорх сайдууд ажиллахаар тусгасан байна.
х
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
- Гадаад хэргийн сайд;
- Сангийн сайд;
- Хууль зүйн сайд;
- Аж үйлдвэрийн сайд;
- Батлан хамгаалахын сайд;
- Барилга, хот байгуулалтын сайд;
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
- Зам, тээврийн сайд;
- Уул уурхайн сайд;
- Хөдөлмөрийн сайд;
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
- Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
- Эрчим хүчний сайд;
- Эрүүл мэнд, спортын сайд;
- Монгол Улсын сайд.
з
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ