Голландад дахин шувууны ханиад гарлаа
Голландын Утрехт
хотоос холгүй орших шувууны фермээс “H5N8” гэх шувууны томуу дахин илэрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн сарын 24-нд тус улсад
шувууны ханиад бүртгэгдэж, 14 мянга тахиа, галууг устгалд оруулсан билээ. “H5N8” бүртгэгдсний дараа
Засгийн газраас Утрехт хотод хөл хорио тогтоож, 24 мянган тахиаг устгаж, фермийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоох шийдвэрийг гаргажээ. Эрх баригчид уг фермээс бүтээгдэхүүн тээвэрлэхийг хоригложээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд тус улс нийтдээ 239
мянган шувууг устгалд оруулжээ. “H5N8”
илэрсэн фермийн ойролцоох 10 км-ын бүсийн 16 шувууны фермийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо” гэж Ерөнхий
сайд Марк Рутт мэдэгдсэн байна. Шувууны
ханиад дахин бүртгэгдснээс болж нийслэлд хотноо тахианы мах, өндөг
зэргийг зарах, зөөхөд 72 цагийн хорио тавьж, шувууны мах зардаг дэлгүүрүүдэд
хяналт тогтоож эхэлжээ. 2003
онд Голландад шувууны ханиад бүртгэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ