Шуудангийн салбарын хөгжлийг хэлэлцэнэ

img

Харилцаа холбооны зохицуулах  хорооноос зохион байгуулж буй “Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 9-нд “Бест вестерн премьер туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно. Энэхүү хэлэлцүүлгийг шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллага болон шуудангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын дунд  хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

өб

“Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр анхдугаар хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмж бичгийн биелэлт, үр дүн болон шуудангийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж буй “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем” болон “Бүсчлэлийн кодын систем” программ хангамжийн талаар мэдээлэл хүргэнэ. Мөн Монгол Улсын хаягжилтын талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын тухай төрийн болон нийслэлийн удирдах байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

англи хэл:
дэлхийн түвшний хүн болохыг хүсэж байгаа бол англи хэл сур. англи хэлийг сонирхолтой, ойлгомжтой, амьдралд суурилсан жишээтэй нь сурцгаая https://www.facebook.com/learnenglishinfunnyway
2014-12-04