Хейгелийн орны хүн тодров
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сарын 25-нд огцорсон Батлан
хамгаалах яамны сайд Чак Хейгелийн орныг хүнийг танилцуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Шинэ
сайдын албан тушаалд 60 настай Эштон Картер сонгогдох өндөр магадлалтай байгаа гэнэ.
“CNN”агентлаг “Эштон Картерийг Ерөнхийлөгч 100 хувь дэмжиж байгаа. Картерыг томилох асуудлыг Конгрессоор оруулах бөгөөд эцсийн мөчид санал зөрөлдөөн гарахгүй бол тэрбээр сайдаар томилогдох болно. Мөн сөрөг хүчин болох “Бүгд Найрамдах нам” Картерийг дэмжиж байгаа” гэж мэдээлжээ. Картер 1984 оноос эхлэн Пентагонд ажилласан байна. Тэрбээр 2009-2011 онуудад Пентагоны технологи, материал-техникийн хангамжыг хариуцсан дарга, 2011-2013 онуудад Батлан хамгаалах яамны сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байжээ. Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны дарга Жош Эрнест ярихдаа“Эштон Картер Пентагонд ажиллах хугацаандаа үүргээ “онц сайн” гүйцэтгэсэн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ