“Монголын соёлын өдрүүд” Бээжинд болно
Энэ сарын 5-14-ны өдрүүдэд Бээжин хотод “Монголын соёлын өдрүүд” зохион байгуулагдана. Энэ өдрүүдэд “Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг хийж, монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг дэлгэх юм байна.
ө
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарласан. Энэ хүрээнд хоёр орны “Соёлын өдрүүд” харилцан зохион байгуулж байгаа аж.. БНХАУ-ын дарга Си Жиньпинийг манай улсад айлчлах үеэр БНХАУ-ын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулсан юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ