Ким Чен Уны амьдралаар кино хийнэ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны амьдралаар
баримтад кино хийхээр болжээ. Энэхүү
уран бүтээл ирэх оны эхээр нээлтээ хийх бөгөөд Хойд солонгосчуудын үзэх ёстой 10
киноны нэгээр сонгогдсон байна. “Баримтат кинонд орох материал, видео бичлэг нь
бэлэн болсон” гэж “KCNA”агентлаг мэдээлжээ. Киноны
үеэр 2013 онд мэндэлж,
өнөөг хүртэл олны өмнө гараагүй удирдагчийн охин Жу Ай гарах гэнэ.
2009 онд Ким Чен Ун, Үндэсний театрын гоцлол дуучин Ли Соль Жутай гэрлэж, өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд охинтой болсон юм. Баримтат кино Ким Чен Ун тус улсын удирдагч болж, тангарагаа өргөж буйгаар эхлэх гэнэ. Удирдагчийн эцэг Ким Чен Ир 2011 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр таалал төгссөн юм. Ким Чен Ун 2011 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Хойд Солонгосын удирдагч, “Хөдөлмөрийн нам”-ын даргаар сонгогдсон билээ. Ким Чен Ун засгийн эрхийг барьж эхэлснээс хойш нийслэл Пхеньяныг илүү нээлттэй, жуулчдад ээлтэй хот болгохоор ажиллаж буй. Энэхүү ажлын эхлэл болгож удирдагч АНУ-ын иргэн, сагсан бөмбөгийн ахмад тамирчин Деннис Родманыг эх орондоо гурван удаа урьсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ