Керри Иракт айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон
Керри ирэх долоо хоногт Иракт айлчлахаар болжээ. Аюулгүй байдлын үүднээс
айлчлалын өдөр болон хугацааг нийтэд зарлах боломжгүй гэж Цагаан ордноос
мэдээлсэн байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Иракийн Ерөнхийлөгч Фуад
Масум болон Ерөнхий
сайд Хайдер аль-Абадитай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар болжээ.
Өнгөрсөн долоодугаар сард Иракийн хэт даврагч “ИСИС” бүлэглэл “Халифын вант улс”
байгуулснаа мэдэгдэж, өнөөдрийг хүртэл тасралтгүй алан хядах ажиллагаа явуулж
буй. Хэт даврагчдын эсрэг АНУ, Британи тэргүүтэй орнууд агаараас цохилт өгч буй
ч хараахан ялалт байгуулж чадахгүй байгаа билээ. Керри, Иракийн удирдлагуудтай
тус улсад эрхээ тогтоохыг санаархаж буй хэт даврагчтай тулалдах шинэ стратеги төлөвлөгөөний
талаар ярилцаж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ