73 багш шалгалтад тэнцсэнгүй

img

ШӨХТГ-аас мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын дүн, авсан арга хэмжээгээ танилцуулав. Тус газраас гар утасны худалдаа эрхлэгчид, нотариатчдын үйл ажиллагаанд, жолооны курсуудад хяналт шалгалт хийжээ. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран жолооны курсуудад шалгалт хийж, аттестатчилсан байна. Шалгалтыг нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Тев аймгуудад хийж, нийт 136 авто сургууль, 1557 дүрмийн болон жолоодлогын багш, 1284 тээврийн хэрэгслийг хамруулсан байна. Шалгалтад дүрмийн болон дадлагын 1484 багш, 1214 тээврийн хэрэгсэл тэнцэж, аттестатаа авсан аж. Харин 70 тээврийн хэрэгсэл, 73 дүрмийн болон жолооны багш шалгалтад тэнцээгүй  хасагджээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

микро:
ийм багш нарын шавь нар нөгөө зөв дараад ухарч чаддаггүй, ногоон гэрэл асчихаад байхад арынхаа машинаар сигналдуулж хөдөлдөг,эгнээ хоорондын зайгаа барьж чадахгүй урдуураа түмэн машин чихүүлээд байдаг баагийнууд шүү дээ. дээр нь бас явж чадахгүй мөртлөө гүйцэх гэхээр ухасхийнэ.
2014-12-04
mmmmmm:
harin tiin
2014-12-04
zail:
1958 zailaach.
2014-12-04
ха ха ха:
дүрмийн багш нарт хичээл заах юмсан.
2014-12-04