Нотариатчид илүү төлбөр авдаг байжээ

img

ШӨХТГ-аас нотариатчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг тогтоосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 123 тоот тушаалд өвлөх эрх, гэрээслэл гэрчлэхэд үнийн дүнгийн 1 хувиар үйлчилгээний хөлс авахаар заасан байдаг. Гэтэл нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээс өндөр үнэ тогтоож, түүний 1 хувиар нотариатын үйлчилгээний хөлс авдаг зөрчил илэрсэн байна. Өвлөх эрх гэрчлэхдээ өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээр эсвэл өвлөгчийн тогтоосон үнэлгээр тооцож авахыг Монголын нотариатчдын танхимд үүрэг болгож, зөрчил арилгуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
уух хүрмээр юмаа. хаа сайгүй ард түмнийг шулаачид. идэх ууж уух тусмаа ханаж цадахгүй юмаа. нотаридчид гэдэг чинь хувийн хуулийн сургууль төгссөн мэдлэг нь арай дээгүүр албанд яагаад ч хүрэхгүй өөр юманд ажиллаж чадахгүй, луйвардаж л чадах шуналтангууд шүү дээ.
2014-12-05
neree:
notariatig bailgah *rdalgvi yagaad gebel hii mungu saasan humuus uunig tsegtslej ugbul sain baina haritsaani soelgui nudend ni mungu l haragdag humus dee setgelgui
2014-12-05
zocin:
yag ynen huulicid notariadcid minii szydargaar tatwaraa tyleed uursdee yneleed under tylber awdagaa bolioszee,araj dendtyy,tatwar tylehgyi baiz het under tylbertei hogiin uls daa,szydarga es aldagadaad ui bolj bn,ziriin irgedees tatwar awahdaa sain,uursdiigee hardaa,hahuuli mungunii don tyssan uls boljdee
2014-12-04
шударга бай:
наториатчид баримт өгөхдөө өөсдөдөө үлдэх хувь дээр хэчээ ч мөнгөн дүн бичдэггүй. ингэж болохгүй. хуульч хүмүүс аливаад шударга байх хэрэгтэй.
2014-12-04
нотар:
нотариатчид бур суулдээ орон сууцны унийг тогтоож бсан. хоёр хун унээ тохироод гэрээгээ батлуулах гэхээр ийм унээр хийхгуй, еер нотариат дээр оч. эсвэл унэлгээгээ нэм гэдэг шаардлагыг тавьдаг байсан. эрхийг нь хасах хэрэгтэй.
2014-12-04