С.Жавхлан шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй
МУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнчимэгийн хамт хэвлэлийн бага хурал хийж, шинэ жилээс татгалзахыг олон нийтэд уриаллаа. Тэрбээр энэ шинэ жилээр ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Харин хандивын тоглолт хийж, нутгийнхандаа туслах гэнэ. Тэрбээр “Монголын хямрал баяраас баярт явчихаад байна. Гацуурын баяр гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзцгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна. Увс аймгийн төвд л гэхэд 390 өрх идэх хоолгүй байна гэсэн судалгаа гарсан. Аймаг орон нутгаас тэдэнд хоолны толан олгох маягаар аргацааж байна. Увс аймгийн 390 өрхөөр дундажлан тооцоход нийслэлд наад зах нь 2280 өрх өлсгөлөнд нэрвэгдэж байгаа. Тиймээс энэ жил шинэ жилээс бүгд татгалзаж, шинэ жилд үрдэг мөнгөө ходоод нь хонхолзож яваа хүүхдүүдэд зарцуулъя” гэсэн уриалгыг дэвшүүлэв.
х
Дуучин С.Жавхлан “Монгол өлсөх учиргүй” нэртэй хандивын тоглолтыг энэ сарын 12-нд зохион байгуулж, олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлах аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ