Ч.Сайханбилэг: Шинэ яам үйлдвэрлээгүй шүү

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх төслөө танилцуулсны дараагаар гишүүдийн асуулт тавьж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Боомтын захиргаа, Тахарын албыг татан буулгах гэж байгааг эсэргүүцэн, шинэчлэлд дөнгө тавьж байна хэмээн шүүмжилж байсан бол гишүүн Ц.Оюунгэрэл “Монголын өв соёлыг  байхгүй болгож байна. ССАЖЯ байгуулагдсанаас хойш аялал жуучлалын бааз, хөрөнгө оруулалт нь ч жилээс жилд нэмэгдсээр ирсэн. Гэтэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж, зөвшилцөхдөө тэлсэн мөртлөө, ганцхан манай яамаар өвлийн энэ цагт идэш хийчихлээ” хэмээн бухимдаж байлаа.


Байнгын хорооны дийлэнх гишүүд Засгийн газрын бүтцийг хэлэлцээд, асуудлаа шуурхай шийдвэрлэн, ажиллуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:


-Бүгдээрээ асуудлаа шийдээд явъя гэдэг дээр санал нэгдэж байна. Асуудлыг жижгээр бус том зургаар нь харах хэрэгтэй. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байх үед ч асуудал их гарна, санал ч зөрөлдөнө. Хамгийн гол бид зөв шийдвэр гаргах ёстой. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, илүү гаргасан зүйл байхгүй. Хэмнэлт Засгийн газрын танхимд явагдахгүй. Харин үүнээс бусад салбаруудад явагдана. Шинэ яам үйлдвэрлээгүй. Өмнөх парламентуудын үед ч Засгийн газрын бүтэц 19 сайдын дотор л явж ирсэн. Соёл, спорт аялал жуучлалын асуудлыг холбогдох салбаруудад нь хариуцуулсан. Нийгэмд буруу ойлголт өгөх хэрэггүй.  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ шуурхай шийдвэрлүүлэхийн тулд би Тахарын алба, ЦЭГ-ыг татан буулгах тухай хуулийн төслөө татаад авъя. Энэ асуудлыг дараагаар нь хэлэлцүүлье. Би нийтдээ 57 байгууллагын асуудал оруулж ирнэ. Тэр үед нь хэлэлцүүлье.


Ийнхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх асуудлаар санал хураалт явуулахад байнгын хороодын гишүүдийн 80 хувийн саналаар дэмжив. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх юм.


Н.Энх 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
орон тоог бууруулж чадах уу? авилгачид төсвийн орон тоог багасгаж, үргүй зардлаа хэмнэж чадахгүй. энэ нь тэдний мөн чанарт харшилна. авилгачдын мөн чанар нь төсвийн орон тоог ихэсгэж, цалин тэтгэврийг нэмж үргүй зардлыг ихэсгэхэд оршино. харж л байгаарай. сайханбилэгийн төсвийг 1 триллион төгрөгөөр бууруулна гэдэг нь үлгэр болоод дуусна. энэ хүний хувийн бодол нь тийм байж магадгүй. гэхдээ энэ хүний харьяалагддаг авилгач анги үүнийг зөвшөөрөхгүй.
2014-12-05
иргэн:
энэ ч гадаадаас тохирох тохирохгүй ухаан зээлж, хуулбарласан байдлаар л ажиллах сайд бололтой шүү.
2014-12-04
bagii:
exleed sudalj bj yum xii xooson tolgoi min es saixanbileg guai
2014-12-04
мэдээ ба зарлал:
шууд .mn яагаад зарлал гаргаад байнаа .энд санал бичмх үү бараа зарахаа бичих үү
2014-12-04