Зул сарын бэлэг 19-нд задарна
“Амьдралд тавтай морил” хэмээн олон ангит киноны дүрээр олны танил болсон жүжигчин бол О.Дөлгөөн. Түүний үзэгч фэнүүд нь “хөөрхөн Дөлгөөн” хэмээн өхөөрдөн дууддаг бөгөөд ээж болсноосоо хойш хүүхдийн сэдэвт жүжиг тоглолтуудад оролцох нь ихэссэн билээ.
ө
Тэрбээр энэ удаа “Бэлэгтэй зул сар” хэмээх сүлд модны наадамд оролцож, бяцхан үзэгч фэнүүдтэйгээ шинэ оноо угтахаар болжээ. Уг сүлд модны наадам энэ сарын 19-21-ний өдрүүдэд хоёр удаагийн давтамжтайгаар UB паласын Концертын их танхимд болох юм. Сүлд модны наамдын нэг сюрпризийг задлахад, наадамд оролцсон хүүхэд бүхэн бэлэгтэй юм байна. Хөөрхөн жүжигчин О.Дөлгөөнөөс гадна А.Хишигдалай, П.Баярцэнгэл, жүжигчин Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг нарын олны танил уран бүтээлчид оролцох юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ