Засгийн газрын бүтцийг хэлэлцэж эхэллээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Уг хуралдааны эхэнд Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав. Яг одоо Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн төслийг танилцуулж байна.

ра

Хэдхэн минутын өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Засгийн газрын бүтцийг хэлэлцэхийг дэмжсэн. Харин одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар байнгын хорооны саналыг дэмжих эсэхийг хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, засгийн бүтцийн эцсийн хэлэлцүүлгийн хийн, УИХ-д оруулна. Эцсийн шийдвэр УИХ-ын чуулганаас гарах юм.

өа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ