Каприо “Оскар” авах цаг нь болсон

img

Холливуудын нэрт жүжигчин Мерил Стрип “Ellen show”-д оролцох үеэрээ “Жүжигчин Леонардо Ди Каприо “Оскар”-ын шагнал авах цаг нь болсон. Энэ залуугийн жүжиглэлт төгс. Ямар шалтгаанаар энэ залууг шүүгчид үнэлэхгүй байгааг сайн ойлгохгүй байна. Энэ залуу албан бусаар гурван удаа “Оскар” хүртсэн” гэж хэлжээ.


Тэрбээр шоу дууссаны дараа твиттертээ “Каприо бол сайн жүжигчин. Гайхалтай жүжигчин” гэж жиргэжээ.  

Ирэх оны гуравдугаар сарын 3-ны өдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдах 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Каприо оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Каприо  1994 онд “Яагаад усан үзэм идэв?”, 1996 онд “Ромео, Жульетта хоёр” 1997 онд “Титаник”, 2005 онд “Нисгэгч”, 2007 онд “Цусан алмааз” 2012 он “Хувьсгалч зам”, өнгөрсөн онд “Уолл Стритийн чоно”  киногоороо “Оскар”-т нэр дэвшиж байсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zogii.:
jyjigchind оскар ogohgyi baigaa shaltgaanaa tailbarlah heregtei.
2014-12-05
odgerel:
kaprio gaihaltai jujigchin mun tuuniig oskariin shagnal avaasai gej husch bnaa
2014-12-05