
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг хэлэлцэж
байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулж байна. Гишүүд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний нэмэгдсэн,
Боомтын захиргаа, тахарын албыг яагаад татан буулгах болсон талаар тодруулж
байлаа. Жишээ нь УИХ-ын гишүүн А.Тлейхан “Монгол Улсын сайд гэж хэнд бэлэглэсэн
орон тоо вэ? Хэрвээ энэ сайдад төсөл хөтөлбөрүүд хэрэгжих юм бол яамдууд юу
хариуцах болж байна вэ? Зардал нэмэгдэж байгаа юм биш үү” гэсэн бол гишүүн
Б.Бат-Эрдэнэ “Намуудын зөвшилцлийн хүрээнд хийгдсэн өрийн таазыг нэмэгдүүлэхгүй
байх байр сууринаасаа ухрах нь уу? хэмээж байлаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Засгийн
газарт хамтарсан нь хямралаас үүдэлтэй. Нэг завин дээр сууж байж хямралыг даван
туулах асуудлаар хамтарч шийдвэрлэх хэрэгтэй. Гал гарсан үед гал тавилаа гээд
хүүхдээ зодоод байдаггүй, галаа унтраах асуудалд ордог. БСШУЯ гэсэн нь зөв шүү. Цагаан толгойн үсгийн дарааллаар байгаа юм.
Бодлогын үргэлжлэл дээрээ анхаараарай хэмээсэн. Мэргэжлийн хяналтыг та хариуцаад
явахаар яах болж байна” гэсэн бол УИХ-ын
гишүүн Д.Арвин “Та яриандаа намууд
зөвшилцөж, тохиролцож орж ирсэн гэлээ. Хэрвээ зөвшилцсөн бол гишүүдийн асуулт үргэлжлсээр байна. Нэгэнтээ
тохиролцсон бол кнопдоод явбал ямар вэ? АН-ын фракц хоорондоо таардаггүй гэж
МАН-ынхан ярьж байна. МАН өнгөрсөн хугацаанд маш олон сайд нарыг огцруулж,
данхар бүтцийг цомхотгоно гэж байсан. Гэтэл өнөөдөр 19 сайдтай болох төсөл
оруулж иржээ. Мөн төрийн албыг цомхотгож байгаа нь ядуурлыг нэмэгдүүлж байна.
Төрийн албаны цаана иргэн байгаа. Хүмүүсийг ядуурал руу оруулж байна” гэсэн саналтай байв. Монгол Улсын Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг:
- Тулга тойрсон
улстөрөө орхих ёстой. Улс орны том бодлогыг барьж авах цаг болсон. Төрийн алба ядуурал хоёрыг нийлүүлж болохгүй.
Нийгэмд аж ахуй эрхлэх асуудлыг нэмэгдүүлэх ёстой. Аль болох оновчтой шийдэлд хүрэх асуудлыг
эхний ээлжинд оруулж ирнэ. Зардал хэмнэх талаар Сангийн яамныхнаар тооцоо
хийлгэсэн. 460 гаруй орон тоог цөөрүүлж, 13,6 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо
гарсан. Гэхдээ хэлэлцүүлгийн үеэр өөрчлөлт орж магадгүй юм. БСШУ-ны сайдын
эрхлэх асуудлын хүрээнд хуучнаар орж ирсэн байгаа. Бодлого өөрчлөгдсөн зүйл
байхгүй гэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ