Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

img

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

h УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ