Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

img

УИХ-ын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ө

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

а

2.Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

х

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАРтанилцуулна.

а

4.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

р

5.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 17 гишүүн 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

р

6.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.НОМТОЙБАЯРтанилцуулна.

х

7.Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.

а

8.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.ОЮУН танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯРтанилцуулна.

а

9.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

ах

10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл  /Засгийн газар 2014.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОРтанилцуулна.

х

11.Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боогий:
оюунхорол отгонтэнгэрээ,энхбаяр содбаатар,нар идсэн мөнгөө идээд хэвтэж байвал өлзийтэй биш үү
2014-12-05
оюунхорол мэдлэг нимгэн:
оюунхорол шиг мэдлэг боловсрол багатай, нэг гадаад хэл мэдэхгүй авгай орчин цагт монгол төрийн минь сүлдийг гутаана, ман минь төрийн минь сүлдийг бүү гутаа
2014-12-05
оюунхорол мэдлэг нимгэн:
оюунхорол шиг мэдлэг боловсрол багатай, нэг гадаад хэл мэдэхгүй авгай орчин цагт монгол төрийн минь сүлдийг гутаана, ман минь төрийн минь сүлдийг бүү гутаа
2014-12-05
маннам:
д.оюунхорол, ж.энхбаяр, ж.сүхбаатар, я.содбаатар, д.цогтбаатар, н.номтойбаяр, , а.тлейхан нар болон ман-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч ц.цогзолмаа, нийслэлийн ман-ын дарга ц.сандуй, ман-ын ерөнхий нарийн бичгийн дарга ж.мөнхбат, зүүний хүчний холбооны тэргүүн у.хүрэлсүх нарын нэрс яригдсан байна. эд нар сайд болоод биднийг аврах уу
2014-12-05