Өнөөдөр болох зарим үйл явдал

- 11.00 цагт: Сонгинохайрхан дүүрэг, Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсүүдийн хамтарсан "Ажилтай орлоготой Монгол хүн" тайлант өдөрлөг болно.
- 10:00 - 14:30 цагт: ”Нийгмийн халамжид хамрагдагсад болон эмзэг, ядуу бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” сарын аяны хүрээнд НЭМҮТ-ийн сургалтын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт зориулсан мэдлэг олгох сургалт явагдана.
- 12.00 цагт Шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
- 09.00-11.20 цагт ХЭҮК, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрууд иргэдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчдөг эсэх, үндэсний хууль тогтоомж, стандартыг хэрхэн дагаж мөрддөг болохыг тогтоохоор хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ.
- 09:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар "Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналтын дүн"-г хэлэлцэнэ.
- 11.00 цагт Монгол нюьс мэдээллийн төвд Цөмийн энергийн газрын эрдэмтдийн зөвлөл болон удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 10.00 цагт Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад 3 сар ажилласан Солонгос багш нарын тайлан уулзалт зохион байгуулагдана.
- 16:00 цагт "Сургууль бүрд одон орны дуран" төслийн хүрээнд Багшийн Хөгжлийн Ордонд нийслэлийн 26 сургуульд үнэ төлбөргүй одон орны дуранг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
- НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэл хотод шинээр баригдаж буй барилга, байгууламжид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн талаар нээлттэй хэлэлцэх болно.
- 15.00 цагт Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан НҮБ-ын байранд "Монгол орны хөгжлийн төлөөх сайн дурын үйлс ба залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- 14:00 цагт СТӨ-нд “Бидний авьяас-2014” урлагийн их наадмын гала тоглолт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ