Иракт цохилт өгчээ
Ираны нисэх хүчин Иракт хяналтаа
тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн төв хуаран руу агаараас 10
удаа цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk”
мэдээллээ. Энэхүү мэдээллийг баталж Пентагоны
төлөөлөгч Жон Кирби “AFP”агентлагт
ярилцлага өгчээ. Тэрбээр “Иран “F-4
Phantom”гэх сөнөөгч онгоц ашиглан Иракт хэд хэдэн удаа агаараас цохилт өгсөн гэх мэдээлэл бидэнд байна” гэж ярьжээ.
Өнгөрсөн сарын эхээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-д ханданОйрхи Дорнодынасуудлыг цэгцлэхэд Ирантай хамтрахгүй байхыг уриалсан юм. Нетаньяху өчигдөр Ираны
Ерөнхий сайдтай утсаар ярилцаж, терроризмтай
тэмцэхэд туслалцаа үзүүлэхийг хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ