Д.Баярсайханы хэрэгт С.Эрдэнэ сайд холбоотой юу
Нийгмийн
халамж vйлчилгээний Ерєнхий газрын дарга Д.Баярсайхан, Санхvv
бvртгэл, тєлєвлєлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган, тvvний
тєрсєн дvv болох Ч.Эрдэнэсувд нарыг єнгєрсєн сарын 17-ны єдєр
Дvvргийн эрvvгийн хэргийн анхан шатны нэгдvгээр шvvхийн шvvгчийн
захирамжаар Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулсан.
Тэгвэл тэдний цагдан хорих хугацаа нь дуусгавар болж байгаа учраас ємгєєлєгчид нь батлан даалтад гаргах хvсэлт гаргасан ч цагдан хорих хугацааг нь сунгасан тухай баттай эх сурвалж мэдээлж байна.
Хамгийн гол нь тэднийг гадуур байцаагдвал зарим нэг хэрэгт оролцоотой
хvмvvс vгсэн хуйвалдаж магадгvй хэмээн хуулийнхан болгоомжилж байгаа
ажээ.
Єєрєєр хэлбэл, сэжигтнvvдийг цагдан хорихгvй бол тэд vгсэн
тохиролцож, vгээ нэгтгэж, ижил мэдvvлэг єгєх магадлал єндєр байгаа
учраас ийнхvv хугацааг нь сунган хорих болжээ.
Гэхдээ одоогоор тэднийг яг ямар хэргээр саатуулан шалгаж байгаа нь
тодорхойгvй байна. Бидний олж мэдсэнээр дээрх нэр бvхий хvмvvс Нийгмийн
халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж vйлчилгээнд зориулсан
мєнгєнєєс л гэхэд нэг удаадаа 19 сая тєгрєг завшсан байж болзошгvй.
Тvvнчлэн дээрх сангийн бусад зориулалттай хєрєнгєєс ч их хэмжээгээр
завшсан байх магадлалтай хэмээн шалгаж байгаа гэж албаны эх сурвалж
мэдээлж байсан юм. Одоогоор тэдэнд эрvvгийн хуулийн 150 дугаар зvйлд
заасан эд хєрєнгє завшсан гэсэн vндэслэлээр эрvvгийн хэрэг vvсгэсэн
байна. Хамгийн гол нь анхан шатны байдлаар тогтоогдсон нь л 19 сая
тєгрєг гэнэ. Бvр цаашлаад ухаад шалгавал ахмадуудыг сувилалд хэвтvvлсэн
гэх мэт баримт бvрдvvлж завшсан байж болзошгvй нєхцєл байдал илэрчихээд
байгаа аж. Юутай ч анхан шатны мєрдєн байцаалтын ажиллагаагаар
тогтоогдсон зvйл нь дээрх 19 сая тєгрєг юм. Бид ч ємнєх дугаартаа
мэдээлж байсан. Д.Баярсайхан нарыг хуулийнхан бvтэн хоёр жил гаруй
хугацаанд шалгасны эцэст тэднийг ийнхvv хєдєлшгvй баримтаар саатуулах
болсон юм. Энэ нь єнгєрсєн оны хоёрдугаар сараас эхэлж тус газрын
санхvvгийн тайлан тооцоо зарим нэг хvмvvсийн анхаарлыг татсан учраас
ийнхvv нууц байдлаар орсон, гарсан гvйлгээ болон халамжийн vйлчилгээнд
зориулагдах ёстой хєрєнгє нь зориулалтын бусаар єєр зvйлд зарцуулагдсан
байж болзошгvй гэх хардлагыг хуулийнханд тєрvvлжээ. Тиймээс л прокурор,
цагдаагийнхан тэднийг цагдан хорих асуудалд толгой євдєлгvйгээр
шvvгчийн шийдвэр гаргуулан нэг их хэл ам бололгvйхэн шиг саатуулсан
юм. Хамгийн хачирхалтай нь Д.Баярсайханы “мєнгє угаасан” гэх энэхvv
хэрэгт Хvн амын хєгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг
оролцоотой байж болзошгvй гэж хуулийн зарим хvн vзэж байгаа аж. Єєрєєр
хэлбэл Д.Баярсайхныг гадуур байцаах боломжгvй болсных нь нэг шалтгаан
нь энэ аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Эрдэнэ сайдын эрхлэх
асуудлын хvрээнд багтдаг халамжийн дарга Д.Баярсайхан “vнэхээр
халамжийн мєнгийг зориулалтын бус зvйлд зарцуулсан, орсон гарсан
гvйлгээг бусад зvйлд зарцуулсан бол салбарын сайд С.Эрдэнэ огт мэдэхгvй
байна гэж байхгvй” гэж хэлэх хvн ч байгаа юм. Харин С.Эрдэнэ сайд
Д.Баярсайхныг цагдан хоригдсоны дараа “Зарим нэг хvн намайг энэ
хэрэгт буруутгаж байна. Vнэн зєв нь ялгагдах байлгvй дээ” гэх vгийг
хэлж байсан. Тэгвэл С.Эрдэнэ сайдтай холбоотой нэгэн гэмт хэргийн
тvvхээс цухас дурьдъя. Тодруулбал, тэрбээр 2009 онд НДЕГ-ын даргаар
ажиллаж байхдаа тус газрын ажилтан Б.Лувсандагва, Д.Vvрийнтуяа
нартай хамтран 46 сая тєгрєг завшсан хэрэгт буруутгагдаж, ял сонсч
байсан юм.
Тvvнийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгмийн даатгалын
санд хохирол учруулсан гэсэн vндэслэлээр албан тушаалын гэмт хэрэг
vйлдсэн гэж Баянгол дvvргийн шvvхээс Эрvvгийн хуулийн 153.3 буюу онц
хvнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бvрдvvлж, их хэмжээний
хохирол учруулсан хэмээн зургаан жилийн хорих ял оноож байсан байна.
Гэсэн ч тэрбээр тухайн vед давж заалдсанаар Нийслэлийн шvvхээс тvvний
хэргийг мєрдєн байцаалтад буцааж байсан тvvхтэй. Гэтэл АН ялалт
байгуулснаар тvvний хэргийг хэрэгсэхгvй болгож байсан нь єдгєє баримт
болон хэвлэлийн хуудснаа vлдсэн юм. Юутай ч Тєрийн єндєр дээд албан
тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, их
хэмжээний мєнгє завшсаныг нь хуулийн байгууллага илрvvлээд,
шалгаж эхэллээ гэх мэдээлэл олны чихэнд хvрдэг ч тэгс хийж байгаад
замхардаг нь бичигдээгvй хууль.
Тиймдээ ч энэ мэт хэргvvд хэсэгтээ хэл ам, хэвлэлийнхний бай болж явсаар
аажимдаа мартагдах нь олонтаа. Vvний зэрэгцээ тэдэнд холбогдох ихэнх
хэрэг хэрхэн эхэлж, хэрхэн шийдэгдэж буй нь хаа хаанаа хаалттай болдог
нь нууц биш. Тэр ч байтугай зохих ял шийтгэлээ vvрдэггvйгээр vл барам
Єршєєлийн хуульд хамрагдан, цагаадах нь энvvхэнд байдаг нь
хачирхалтай. Яг vнэндээ иймэрхvv тєрлийн их хэмжээний мєнгє угаасан
эдийн засгийн гэмт хэргийг манай шvvхийн байгууллага хэрэгсэхгvй болгож
байсан олон удаагийн тvvх бий.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ