Обамаг шүүхэд өгчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хууль бус
цагаачдыг өөгшүүлсэн хууль баталсан хэмээн
17
мужийн удирдлагууд нэгдэжЗасгийн газраа шүүхэд өгсөн тухай “www.rt.com” мэдээллээ. Обама өнгөрсөн
арваннэгдүгээр сарын 27-ны өдөр
зарлиг гаргаж АНУ-д таваас доошгүй жил амьдарч буй дөрвөн сая цагаач иргэнд оршин суух эрх олгосон юм.
Мужийн эрх баригчдын
үзэж буйгаар
Барак Обама тус улсын Үндсэн хуулийг зөрчсөн учраас “шүүх энэ зарлигт хориг тавьж, хууль бус цагаачдыг эх орноосоо хөөж гаргах хэрэгтэй”
гэсэн байна. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр нь тус улсын өмнөд нутагт
хүмүүнлэгийн хямрал нүүрлүүлж магадгүй гэж мужийн удирдлагууд үзжээ.
Техас мужийн ерөнхий прокурор Грег Эбботт“Ерөнхийлөгч Конгрессын гаргасан хуулийг биелүүлэх, өөрийн албан үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан хэрэг боллоо. Цагаачлалын асуудлыг ингэж шийдэх эрх түүний бүрэн эрхэд байхгүй” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ