Шинэ он хүлээн авахад бэлэн боллоо

img

Дуучин Мэрайя Кэри Нью Йорк хотын “Rockefeller Center”-ийн өмнө байрлах зул сарын модны гэрлийг асаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.Тэрбээр гэрлээ асаасны дараа Нью Йорк хотын захирагч Билл де Блазиод талархлаа илэрхийлээд “АНУ-ын хамгийн үзэсгэлэнтэй хот 2015 оныг хүлээн авахад бэлэн боллоо. Тун удахгүй болох зул сарын баярын мэнд хүргье” гэж хэлжээ.


Энэхүү арга хэмжээнд тус хотын 100 мянган орчим иргэн оролцжээ. Арга хэмжээний төгсгөлд дуучин бүсгүй “All I Want For Christmas” дуугаа дуулсан байна. Өчигдөр Вашингтон хотын зул сарын модны гэрлийг жүжигчин Том Хэнкс асаасан бол Техас мужийн зул сарын модны гэрлийг жүжигчин Том Круз асаажээ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ