Скарлет Йоханссон эргэн ирлээ
Жүжигчин Скарлет
Йоханссон
өчигдөр худалдаанд гарсан Германы “Gala”сэтгүүлийн
нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Йоханссон өнгөрөгч есдүгээр сарын 5-ны өдөр төрж охинтой
болсноос хойш олны өмнө гараагүй байсан юм. Охины нэрийг Росе Дороти гэдэг
билээ. Тэрбээр сэтгүүлийн нээлтийн үеэр “Скарлет
Йоханссон
эргэн ирлээ” гэж хэлжээ.
Тус сэтгүүлийн эрхлэгч Стивен Грегор “Йоханссон хэдхэн сарын өмнө төрсөн гэхэд гайхалтай
харагдаж байсан. Түүнтэй ажиллах сайхан байлаа. Тэрбээр хурдан хугацаанд турж,
өмнөх шигээ үзэсгэлэнтэй харагдаж байсныг хэлэх нь зүйтэй” гэсэн байна.
Йоханссон өнгөрсөн сар “Elle”сэтгүүлээс шалгаруулсан “Хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүйн нэгээр сонгогджээ. Өнгөрсөн долоо хоногт “Vogue”сэтгүүл энэ оны хамгийн тачаангуй 100 бүсгүйг тодруулсан юм. Энэхүү жагсаалтын 19 дүгээр байрт жүжигчин бүсгүй жагссан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ