МАН-ын сайдууд хэн бэ?
МАН-ын Удирдах зөвлөл 10.30 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар шинэ Засгийн газарт ажиллах сайд нараа хэлэлцэх юм байна. Засгийн газар 15 яам, 19 сайдын бүтэц бүрэлдэхүүнтэй. Үүнээс. МАН-д Шадар сайд, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам гэсэн зургаан яамыг хариуцахаар тохиролсон сурагтай.
fg
МАН-аас Шадар сайдаар экс генсек У.Хүрэлсүх, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат эсвэл Л.Энх-Амгалан, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад экс сайд Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын сайдад экс сайд н.Дашдорж, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад экс сайд Т.Бадамжунай эсвэл нарын нэр явж гарч байна. Гэхдээ хотын менежер хийж явсан, М.Энхболд даргын “баруун гар” болох Ж.Бадамжунайг Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдох магадлалтай гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол хувь хүнийхээ зүгээс хөшигний араас удирдаж мэднэ гэж үзэх хэсэг ч байна.
fg
Ямартай ч тун удахгүй хуралдах МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар сайд нарын нэрээ шийдэж, УИХ дахь бүлгээр хэлэлцэн Ерөнхий сайдад өргөн барих юм.
fg
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ