Оюутнууд татгалзсан хариу өгчээ

Өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр Герреро мужийн Багшийн их сургуулийн оюутнууд Игуала хотноо жагсаал зохион байгуулсан юм. Энэхүү жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч ашигласнаас болж мөргөлдөөн үүссэн билээ. Мөргөлдөөний дараа дээрх жагсаалыг зохион байгуулсан 43 оюутан сураггүй алга болсон. Долоо хоногийн дараа тэдний цогцсыг Игуала хотын ойролцоох уурхайгаас олсон юм. Цагдаагийнхан оюутнуудын аминд хүрсэн гэгдэх хар тамхины “Геррерос Унидос” бүлэглэлийн 15 гишүүнийг баривчилсан байна. Оюутнууд дээрх хэргийн ард улс төрийн нам, эвсэл, улстөрч байгаа хэмээн нийслэл Мехико хотноо жагсаал зохион байгуулаад буй. Амиа алдсан оюутнуудын гэр бүл Ерөнхийлөгчийн ордны өмнө суулт зарлаад хэдийнэ 15 хоножээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ