Д.Камерон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баяр хүргэлээ
Британий Ерөнхий сайд Д.Камерон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баяр хүргэн захидал ирүүлэв. Д.Камерон захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргээд Монгол, Британий түүхэн уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйг итгэл төгс харж буйгаа тэмдэглэхийн сацуу олон улсын энхийг сахиулах үйлсэд Монгол Улстай цаашид ч хамтран ажиллах, АСЕМ-ын 2016 оны Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ