Орост хэцүү цаг ирлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил бүр парламентын чуулганы
хуралдаан дээр үг хэлдэг уламжлалтай
билээ. Тэрбээр мэдэгдлийнхээ эхэнд “Орост хэцүү цаг ирлээ. Бид эдийн
засгийн хувьд бүрэн бие даах шаардлагатай боллоо. Хамгийн гол нь ард түмэн минь Ерөнхийлөгч болон
Засгийн газартаа итгэж, эвтэй байх хэрэгтэй. Бид эвтэй байсан цагт хямралаас
гарч чадна” гэж хэлжээ. Украины зүүн хязгаарт болж буй мөргөлдөөн,
зөрчилдөөнийг АНУ, Британи тэргүүтэй орнууд Оросыг буруутгаж, салан
тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг хэмээн харддаг. Өнгөрсөн тавдугаар сараас Барууны
орнууд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч, газрын тосны үнэ унасан нь
Орос эдийн засгийн хувьд тогтворгүй
болсон юм. Оросын мөнгөн тэмдэгт рублийн ханш сүүлийн 16
жилд байгаагүйгээр унажээ. Оросууд
энэ онд 100 тэрбум ам.долларын хохирол амссан бөгөөд энэ мөнгийг буцаан авчрах
болно гэдгээ Путин амалжээ. Хуралдааны үеэр зарим гишүүн Орос эдийн
засгийн хувьд тогтворгүй болсон нь Путиний буруу хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ