Яам оногдох гэж ярих юм, ямар боорцог биш

img

Засгийн газрын бүтэц батлагдсан тул УИХ-д суудалтай намууд хэдэн яам хариуцаж, хэнийг сайд болгох вэ гэдгээ ярилцаж байгаа юм. Төрийн ордонд өнөөдөр сайдын асуудал гол ярианы сэдэв болж байна. Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодрууллаа.

ы

Тэрбээр хэлэхдээ, “Шинэ Засгийн газар байгуулах асуудлаар 2012 онд манайд урилга өгч байсан. 2014 онд мөн Засгийн газар байгуулахдаа бидэнд урилга өгсөн. Хүмүүс яам оногдох гэж ярих юм. Ямар боорцог хувааж байгаа биш. Яам оногдох эсэх нь надад сонин биш байна. Өчигдөр та бүхэн ажигласан уу. Шинэ Засгийн газар бүтцээ оруулж ирэхдээ бидний гол үнэ цэнэ болох ногоон хөгжил гэдэг нэрийг хасаад оруулж ирсэн байсан. Тэрийг нь ямар ч байсан нэг хүний санал илүүтэйгээр Байнгын хороонд батлаад, УИХ дээр харин олонх дэмжээд батласан. Энэ асуудалд их баяртай байна. Мэдээж хэрэг ИЗНН Ардчилсан нам болон бусад намтай хамгийн гол нь үнэ цэнээ баримталж харилцсан.  Тэрнээс биш сандал суудал гэдэг тийм ч чухал биш. Би саяхан твиттер дээр шүлэг зохиосон. Ямар шүлэг вэ гэвэл “Одтой тэнгэр орчиж, ордон тэр чигээрээ хөдөлж, албан тушаалын төлөө арсалдан тэмцэж, байна даа” гэсэн. Гоё шүлэг байгаа биз" гэлээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dembrel:
darvinii onol hudlaa yum
2014-12-06
materalist:
evolwts darvin
2014-12-06
za hutsaa :
humsuguu zangidaj ireed l gutsna uldsen nasaa helbert bish buteeh yumand zoriulaaarai daaa hooson tolgoi bol bi*eee
2014-12-05