Фарелл Уильямс “Алдрын од”-той болов
Реппер дуучин
Фарелл Уильямс
холливуудын алдрын гудамжинд “Алдрын од”-той болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2535 дахь одны эзэн болжээ. Тэрбээр эхнэр Хелен Ласичан болон хүү
Роскетийн хамтаар одны батламжийг хөтлөгч Элленээс гардан авчээ.
Фарелл Уильямс хүрэлцэн ирсэн зочид болон хэвлэлийнхэнд талархалаа илэрхийлээд “Энэ өдрийг хэзээ ч мартахгүй ээ. Гайхалтай. Баярлалаа бурхан минь. Уран бүтээлийн онгод хайрласан та бүхэнд баярлалаа” гэж хэлжээ. Тэрбээр өнгөрсөн жил түүхэнд анхных болох 24 цаг үргэлжлэх клип гаргасан юм. Түүний “Happy” дуу “Youtube.com” сайтад тавигдсан өдрөөсөө л хамгийн хандалттай уран бүтээлээр тодорч, өнөөдрийн байдлаар уг клипийг 506.514.074 сая хүн үзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ