Хатагтай Бекхэмийн өвөрмөц гацуур

img

Загвар зохион бүтээгч Виктора Бекхэм өнгөрсөн аравдугаар сард “Victoria Beckham”гэх брэндийн дэлгүүрээ Лондон хотноо нээсэн билээ. Тэрбээр энэ сарын 25-нд болох зул сарын баярт зориулж, дэлгүүрийнхээ төв зааланд зул сарын гацуур байрлуулжээ. Энэхүү гацуур 4.2 метрийн өндөртэй аж. Тэгэхдээ энэхүү гацуур доошоо харсан байдалтай бөгөөд, ямар ч тоглоом чимэглэлгүй аж.


Виктора твиттертээ гацуурынхаа зургийг байршуулаад “Би өвөрмөц байхыг хүсдэг. Энэ гацуур намайг тодорхойлж буй” гэж жиргэжээ. “TMZ”сайт “Виктора Бекхэм энэ жил гэртээ доошоо харсан зул сарын гацуур байрлуулсан” гэж бичжээ. 1997 онд Германы “Dover” их дэлгүүр анх удаагаа доошоо харсан зул сарын гацуур байрлуулж байсан аж.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
манайхаан тэгвэл энэ эмгэн шулам доошоо хараад алхдаг юм байхдаа тийм бол жинхэнэ өвөрмөц харагдах байхааа
2014-12-05
энэ 15 онд:
бүх юм нь уруугаа харах нь дээ энэ дэлгүүрийнх нь
2014-12-05
зочин:
шуламс байна даа.сатана язгууртай шуламууд бусдын сэтгэл санааг ховсдох онцгой чадвартай байдаг гэдэг үнэн байна
2014-12-05